Эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсад нийт хүн амын дунд халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Улмаар өндөр эрсдэлтэй үед авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний төлөвлөгөөг өнөөдөр ЭМЯ-наас УОК-т танилцуулах юм.
Тэгвэл Улаанбаатар хотод Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин гурван хоног буюу 12 дугаар сарын 14-нийг хүртэл, Архангай,Сэлэнгэ аймагт 14 хоног сунгахаар яригдаж эхэлжээ. Монгол Улсад коронавирусын халдвар төмөр зам дагасан таван аймаг (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь), Улаанбаатар хот мөн Архангай аймагт голомтлон бүртгэгдэж байна.