Болзошгүй гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргах зорилгоор Хан-Уул дүүргийн 9, 13 дугаар хорооны зорилтот 114, 26 дугаар сургуулиудад 2021 оны 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ерөнхий үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа.

Үнэлгээг "Дэлхийн Зөн монгол" олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж, цар тахлын цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан "Ковид-19" халдварын эсрэг дархлаажуулалтын 2-р тундаа хамрагдсан захиргаа, санхүү, багш, ажилчид, сурагчдын төлөөллийн нийт 26 хүнийг хамруулан оролцууллаа.
Дээрх оролцогчдод болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох сургалтыг давхар зохион байгууллаа.