ЖДҮ-ийн газар "БАГА ҮНЭТЭЙ, ТҮРГЭН ЭЛЭГДЭХ" зүйлд мөнгө төсөвлөдөгөө болих хэрэгтэй
.
Тойрогт нь
/
1 жилийн өмнө

"Хүнс,хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам"-ын харъя Жижиг Дунд Үйлдвэрлэлийн газрын  11 сард "БАГА ҮНЭТЭЙ, ТҮРГЭН ЭЛЭГДЭХ" гэсэн нэг томьёонд 1 сая гаран  төгрөгийн төсвийг тусгажээ. Уг төсвийг хэрхэн юунд зарцуулах нь тодорхой бус. Ийм байдлаар олон яам, агентлагийн төсөвт өндөр мөнгөн дүн тусган санхүүжүүлж байдаг. ТОДРУУЛБАЛ: "БАГА ҮНЭТЭЙ, ТҮРГЭН ЭЛЭГДЭХ" бараа бүтээгдэхүүнд 1.019.200 төгрөгөөр тусгаж байгаа бол, юунд зарцуулснаа тусгах хэрэгтэй юм. Их мөнгө зарцуулсан зүйл түргэн элэгдэж, элэгдэж амжаагүй байтал дахиад шинийг авах тохиолдол төрийн дэд байгууллагад бол байдаг л үзэгдэл болсон. Жишээлбэл: 7 сая төгрөгийн хөшиг худалдан авч, дараагийн жил дахиад л төсөвлөдөг гэж хэлж болох юм. Олон тавилга эд хогшил элэгдэж, хуучраагүй, муудаагүй байтал шинээр авах тохиолдол маш их бий: Тиймээс төрийн төсвийн мөнгийг илүү зүйлд зарцуулахгүйгээр бодит зүйлд зарцуулах нь энэ үед чухал юм


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.