Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан зарим иргэнийг шагнаж урамшууллаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан түүхтэй. Иймээс 4 жилийн өмнө аймгийн ИТХ-ын хуралдаанаар жил бүрийн 12-р сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан. 

Хэдийгээр COVID-19 цар тахлын үе таарч өргөн дэлгэр тэмдэглэх боломжгүй байгаа ч Эрдэнэтчүүд энэхүү түүхэн өдрөө цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байна. 
 
Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр энэ жил “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр Б.Мянганбаяр, Д.Оюунбат, О.Гүндэгмаа нар шагнагдсаныг Орхон аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. 
 
Түүнчлэн сүүлийн үед эх орон, Эрдэнэт хотод минь нүүрлээд байгаа цар тахлын эсрэг хүчин чармайлт гаргаж ажилласан 350 гаруй төрийн албан хаагчдыг аймгийн ИТХ болон Засаг даргын шагналаар шагнаж урамшуулсны төлөөлөл болгож 30 гаруй иргэнд гардууллаа.
 
Ингэхдээ төрийн албанд хүчин зүтгэж буй БОЭТ, Маргэжлийн хяналтын газар, ХХААГ, аймгийн Онцгой комиссын шуурхай штаб, Баян-Өндөр сум, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Жаргалант суманд очиж эдгээр тиөрийн албан хаагчдад ажлын байран дээр нь шагналыг нь гардуулан өглөө. 
 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.