Х.Нямбаатарыг “ЭСЭРГҮҮЦЭГЧИД” нэгдэж ЛОББИ бүлэг байгуулсан уу...
З.Батхуяг
Нийтлэл, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Сонгинохайрханы хурлын дарга байхаасаа элдэв "хэл аманд" өртөж олонд танигдсан нэгэн бол өнөөгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Өмнөх парламентад О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж нарын “амнаас” салаагүй тэрбээр 14 настай охинтой тохиролцсон тохиолдолд бэлгийн хавьталд орж болох заалтыг эрүүгийн хуульд оруулсан хэмээн “адлагдаж” хэвлэлээр бичүүлж, сошиолаар “нүдүүлсэн” нэгэн. 

Сүүлд нь Ж.Батзандантай дөрөө харшуулан баахан гуйвж, гудманд поошиг нүдэхээс наахнуур юм болж хэсэг “сэвэв”. Үр дүнд нь М.Энхболдыг “АРДЫН ДАЙСАН” болгож, албан тушаалаас нь огцруулаад өөрөө Хууль зүйн байнгын хорооны дарга болж “ханхалзсан” нэгэн. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаар ШАГНАГДАЖ давхар дээл өмсөж авжив.

Түүний хэгжүүн, шазруун зан нь ангийнханд нь, тэрчлэн намынханд ч сүүлийн үед таалагдахаа болиод байгаа бололтой. Ордонд “Х.Нямбаатарын эсрэг лобби бүлэг” байгуулагдах нь холуур юм болж байна. Тодруулбал УИХ-дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Амарсайхан чуулганы хуралдааны үеэр “Х.Нямбаатар сайд аа... Та битгий юм болгоныг өөр дээрээ тулгаж авч бай. Таны оруулж ирсэн хуулийн төсөл бүрийг бид сайшааж, магтан дуулах албагүй. Шүүмжлэл зүйлээ шүүмжилнэ” хэмээн уурлангуй хэлсэн бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Сүүлийн үед Х.Нямбаатар сайдын ааш авир өөрчлөгдөөд байгаа нь ажиглагдаад байгаа. Байж болохгүй хандлага шүү” хэмээсэн бол сөрөг хүчний төлөөлөл Ш.Адьшаа “Х.Нямбаатар та битгий уурлаж омогдоод бай. Юм болгонд дээрэлхүү, омогдонгүй загнах чинь хэрээс хэтэрч байна” гэв. Харин мөнхийн дайсан гэж болох Б.Пүрэвдорж “Х.Нямбаатар шиг төлгөн коммунистийн үгний хариуг бол байнга өгч байна” гэж бодоорой хэлж байсан.

Ингэснээр Хууль зүйн сайд Х.Нямбаатарын ааш авир дийлдэхээ больсон нь илт бололтой. Хэвлэлийнхэнтэй хэсэг байлдаад амжилт олоогүй тэрбээр хуулийн аргаар “Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх” Үндпсэн хуульд заасан эрхэд бүдүүлгээр хандаж, үг хэлж, үсэг хэлхэх л юм бол ШОРОНД ХИЙНЭ ШҮҮ хэмээн айлгаж эхэллээ. Сэтгүүлч Б.Отгонтой үзэлцээд бараагүй тэрбээр ийнхүү бүгдгийг “чимээгүй болгох КОМУНИСТ” маягийн шинэ технологи хэрэгжүүлэхээр зэхэж буй бололтой хэмээн олон нийт шүүмжилж байна. "Энхсаран сувилал"-ын хэрэгт нэг хэсэг нэр холбогдсон тэрбээр угаас өөрийн нэрэндээ хачин их хайртай, ЭМЗЭГ амьтан. "УТСАН ХҮҮХЭЛДЭЙ" гэсэн хоёрхон үгэнд хачин их гомдож нэгэн сэтгүүлчийг 2 сая төгрөгөөр торгулуаад амжсан бол одоо ч тэрбээр СОШИАЛЫН АМЫГ ХААХ арга сэдэж эхэлжээ. 

Дээх нь нэг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Байгаль орчны сайд Д.Сарангэрэл "Цаазын ялыг сэргээе. Бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байгаа этгээдүүдэд ХАМГИЙН ХАТУУ ЯЛ оноох нь зөв" хэмээн ярьсан. Хариуд нь Х.Нямбаатар сайд "Цаазын ялыг сэргээх боломжгүй" гэсэн юм. Мөн хүүхдийн хүчирхийллийн эсрэг асуудлаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай ч ам муруйгаад амжсан. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.