Мах, ногоо болон бусад бүтээгдэхүүний үнийг буулгаж ажиллаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Нэг. Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ

А.Хүчит шонхор зах

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7300 төгрөг, хонины цул мах 7800 төгрөг, үхрийн ястай мах 8500-11000 төгрөг, үхрийн цул мах 11500-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7300 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн ястай махны доод үнэ 8500 төгрөг болж 1500 төгрөгөөр тус тус буусан бол үхрийн цул махны дээд үнэ 12500 төгрөг болж 500 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад ямааны мах 5000-4500 төгрөг болж буурсан, адууны мах 6500-6300 төгрөг болж доод үнэ 200 төгрөгөөр буурсан байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 0.7 тонноор өссөн 88.6 тонн нийлүүлэгдсэн байна.

 

"Хүчит шонхор" захын махны үнийн харьцуулалт

Бүтээгдэхүүний нэр

15-ны өдрийн 07:30 цагийн байдлаар

Жижиглэнгийн үнэ

Бөөний үнэ

Нийлүүлэлт

88.6 тн

1

Хонины мах

ястай

7300-7800

6000

-

цул

7800

 

 

 

 

Үхрийн мах

ястай

8500-11000

7500-8000

--

цул

11500-12500

Адууны мах, ястай

8500

6300

Ямааны мах, ястай

-

4500

2020.12.15-ны өдрийн 7:30 цагийн байдлаар

 

Хоёр. Бусад зах, дэлгүүр, эмийн сангийн мэдээлэл

 

1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 ,Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, Юмт бөмбөгөр зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хонины ястай мах 8000, хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2500-3000, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500-1800 төгрөгийн үнэтэй байна Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, Юмт бөмбөгөр худалдааны төвүүдэд 2020.12.15-ны өдрийн 12.00 цагийн байдлаар өндөгний нийлүүлэлт хэвийн байна.

 

2. Баянзүрх дүүрэгт байрлах Натур худалдааны төв, Эко зах , Жанжин, зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Натур худалдааны төв, Эко зах , Жанжин,  захуудад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 8300-9500, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8500-9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2300, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 950-1000, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3500, Хятад сонгино 1500-1800, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна. Натур худалдааны төвд Адуу болон хонины цул мах 9500 төгрөгөөр худалдаалагдаж байсныг 9000 төгрөг болгон буулгасан.  

Эко захад монгол сонгино 3500 төгрөгөөр худалдаалагдаж байсаныг 3000 төгрөг болгон буулгасан.


 


Эх сурвалж: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.