Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн тус бүр 500.000 төгрөгийн торгууль оногдууллаа
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Өнөөдрийг хүртэлх сүүлийн 7 хоногийн хугацаанд аймгийн Цагдаагийн газарт нийт 336 дуудлага, мэдээлэл ирсэнээс гэмт хэргийн шинжтэй 6, зөрчлийн шинжтэй 28, зам тээврийн ослын 25, бусад 277 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

            Хөл хорионы дэглэм зөрчсөн 8 хүнд холбогдох 4 зөрчлийн материал шалгагдсан байна. Тухайлбал: 12 сарын 7-ны өдөр иргэн Б Орхон аймагт ирэхдээ оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ очоогүй, мөн иргэн Б гэгч нь халдварын голомттой аймаг хотоос ирсэн мөртөө хорио цээрийн дэглэм зөрчин гэрээсээ гарч дэлгүүр, хоршоогоор явсан, 7-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Согоотын даваа” гэх газарт 97-04 УАК улсын дугаартай Соната-8 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь 4 зорчигчийн хамтаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэмийг зөрчиж Улаанбаатар хотоос тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу хулгайн замаар нэвтрэх оролдого хийсэн тул дараах иргэдэд Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээж тус бүрийг 500.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ аваад байна. 
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.