Засгийн газрын хуралдааны дараа Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй сайдууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Я.Содбаатар сайд “Төрөөс тог, дулаан, ус, хог, уурын төлбөрийг даасантай холбоотойгоор ачаалал эрс нэмэгдсэн. Нэмэгдэнэ ч гэж бид тооцож байсан. Гэхдээ нойлын өрөөндөө халаагуур залгачихна, амьдардаггүй байрандаа тог ашиглана гэж хэн яаж тооцох юм. Тийм учраас ард иргэдийгээ цахилгаан эрчим хүчээ болгоомжтой, соёлтой, үр дүнтэй зохистой хэрэглээрэй гэж уриалж байна” гэлээ.