2020.12.18-аас 12.24-ний өдрийн 06.00 цаг хүртэл хот хоорондын нийтийн тээвэр явахгүй
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

“Ковид-19 вирусийн нөхцөл байдлыг хянах үүднээс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл ийн жолооч нараас бусад иргэдийг  Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана” хэмээн “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.7-д заасан. Иймд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоох болсныг мэдэгдэж байна.

              Мөн 2.9-т “Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цаг хүртэл 4 хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож, тээвэрлэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна. 
           2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хот хоорондын нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ.
 
 
     Мэдээллийн төв 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.