Орхон аймгийн 10 иргэн эдгэж нутаг буцлаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Орхон аймагт сүүлийн 11 хоногт коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

       Аймгийн хэмжээнд нийт 42407 иргэнд  шинжилгээ хийснээс түргэвчилсэн тестээр 31511, PCR-ын баталгаажуулах шинжилгээгээр 10896 шинжилгээ хийжээ. Манай аймагт батлагдсан 25 тохиолдлын 10 нь эдгэрч дараагийн шатны хяналтад шилжсэн байсан бол тэдгээр иргэд өчигдөр орон нутагтаа иржээ. 

            12-р сарын 17, 18-ны өдрүүдэд  279 иргэнийг голомттой бүс нутгаас татан авсан бөгөөд 12-р сарын 1-ээс өнөөдрийг хүртэл нийтдээ 6097 иргэн иргэн ирсэн байна. 

        Аймгийн хэмжээнд нийт  3498 иргэн ирж гэрийн тусгаарлалтад, ажиглалт тусгаарлалтын байранд сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хоёр иргэн, дөрвөн эмч эмнэлгийн ажилчид байна.  

 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.