АН-аас орлого багатай айл өрхүүдэд 5 кг ХОНИНЫ МАХ ОЛГОНО
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Ардчилсан намын бүлгийн хуралдааныг үлгийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцсэн.   Өнгөрсөн амралтын өдөр Ардчилсан Нам, ардчиллыг дэмждэг хүн бүрт анхаарууштай үйл явдал боллоо. АН-ын X их хурал амжилттай болж Ази улсдаа анх удаа томхон хурлыг цахимаар зохион байгууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

-Ардчилсан намын Их хурал өнгөрөгч Баасан гаригт цахимаар болсон. Хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцэж дууслаа. АН-ын 10 дугаар Их хурлыг хуралдуулах шийдвэр өмнө гарсан ч түр хойшилж сая хуралдсан. Энэ хурлаар АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, баталсан. Дүрмийн нэмэлт, өөрчлөлтөө Улсын Дээд шүүхэд бүртгүүлснэээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Их хуралд залуучууд, ахмад гээд нас насны төлөөллүүд оролцсон. Арванхоёрдугаар сарын 06-нд АН-ын ой болж өнгөрсөн. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед ойнууд тохиосон болохоор томоохон хэмжээнд тэмдэглээгүй. Харин эсрэгээрээ цар тахлын үед орлого багатай, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслахаар болсон. “Хотынхондоо хониор туслая” аяныг зохион байгуулсан. Нийт 55 гаруй сая төгрөг, 7000 гаруй бог мал хандивласан байна. Үүнийг намынхаа бүтцийн байгууллагуудаар дамжуулан цуглуулж, Улаанбаатарт авч ирж махны үйлдвэрт эрүүл ахуйн шаардлага хангуулж тав, таван кг-аар нь савлаж, нийслэлийн орлого багатай иргэдэд хүлээлгэж өгнө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.