Орхон аймаг шинэ жилийн баяраа цахимаар тэмдэглэн өнгөрүүлнэ
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал Орхон аймаг шинэ жилийн баяраа цахимаар тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан талаар мэдээллээ.

Энэ жилийн тухайд цар тахлаас шалтгаалан хөл хорьж, хязгаарлалт хийгдэж буй тул манай аймаг иргэдээ гэрээс гарч баяр тэмдэглэхгүй байхыг уриалан ийм шийдвэр гаргажээ. Ингэхдээ орон нутгийн хэвлэл мэдээллийн болон соёл урлагийн байгууллагуудтай хамтран теле концерт, нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх юм.

12-р сарын 27-оос эхлэн телевиз, сайт, пэйж хуудсуудаар дамжуулан баярын нэвтрүүлгүүд хүрч эхлэх бөгөөд шинэ жилийн орой орон нутгийн ХМХ-үүдээр нэгэн зэрэг баярын хөтөлбөрийг шууд дамжуулан хүргэнэ.

 

Мэдээллийн төв
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.