Орхон аймгийн засаг даргын шуурхай хуралдаан боллоо
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар боллоо. Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар  удирдан явууллаа. 

Аймгийн Засаг даргын орлогч Түмэнжаргал Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын 70 хувийг цахимаар ажиллуулах бэлтгэл хангах, Аж ахуйн нэгж байгууллагууд QR код уншуулах үйл ажиллагааг тогтмолжуулж, хэвшүүлэн ажиллах үүрэг даалгаврыг өгч, галын аюулгүй байдлыг хангаж, халаах хэрэгсэл залгахгүй байх, архи согтууруулах ундааг зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэж амь насаа аюулд учруулахгүй байх уриалгыг мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд уриаллаа. 

Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт төрийн байгууллагуудад өгөгдсөн үүрэг даалгавар болон иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70353511 дугаарын утсанд ирсэн өргөдөл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг сонслоо. Үүний дараа зарим газар, алба хэлтсийн дарга нар чиг үүргийн дагуу мэдээлэл хийлээ. 
         
2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Ковид19 цар тахалтай холбоотойгоор Жаргалант сумын хяналтын постод 24 цагаар эргүүл, харуулын үүргийг аймгийн ОБГ, МХГ, ЭМГ-ын алба хаагч нар хамтран гүйцэтгэж байна.
         
Улсын Онцгой комиссын даргын 42 дугаар тушаалын хэрэгжилт, МХГ-ын зөвлөмж, аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 314 худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.  
       
Худалдаа аж ахуй эрхлэгч, түрээслүүлэгч нарт түрээсийн төлбөрөө бууруулах чиглэлээр Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Цах” маркет, “Хүлэг” хүнсний зах, “Баян”, “Даниста”, “Хүрэнбулаг”, “Энх”, “Хангайн бүс” худалдааны төвүүдэд аймгийн Засаг даргын уриалгыг хүргүүлжээ. 
          
Мэдээллийн төв 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.