Ж.Ганбаатар: Өөрсдөө алдаа гаргаж КОРОНАГ АЛДЧИХААД битгий өөр зүйл рүү чих
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

УИХ-ын даргын шийдвэрээр мөн адилхан зорилготой  гурван ч ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүдийн гол ярих зүйл бол ажлын байр, хөдөлмөр эрхлэх, бүтээмж сэтгэлээ гэсэн энэ гурван зүйл яригдсан. Гол асуудал бол Монголбанк ажил хиймээр байна. Мөн Засгийн газар нь дэмжмээр байна. Монголбанкны мөнгөний бодлогын хүү 11 байсан бол өнөөдөр зургаан хувь болж буурсан. Ингэж бууруулсан гол зорилго нь Монголбанканд байршуулсан банкуудын 3 их наяд төгрөгийн эх үүсвэрийг зах зээл рүү оруулах. Гэтэл энэ бодлого эсрэгээрээ хэрэгжиж өнөөдөр Монголбанканд 8 их наяд төгрөгийн эх үүсвэр байршиж байна. Хүний бүтээмж сэтгэлгээ өнөөдөр алга болох нь. Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ. Сангийн сайд уг нь энэ талаар танилцуулгыг хийх ёстой. Одоо хүртэл хийсэнгүй. Ажлын хэсэг өчигдөр мөн хуралдаж чадсангүй. Сангийн сайд тодорхой хариулт өгнө үү.

Шадар сайд Я.Содбаатар:

Цар тахлын тухай хуульд өнгөрөгч дөрөвдүгээр сард батлагдсан. Энэ хууль өнөөдөр нийгэм, эдийн засгийн харилцлааг зохицуулахад нэлээд чухал үүрэгтэй. Энэ хуульд гишүүдийн хэлж байгаа заалтууд нь бий.  Шинээр өргөн барьсан Цар тахлын хуульд Засгийн газар холбогдор байгууллагуудын саналыг авч тусгасан. Энэ хуулийг албажуулж өргөн барих хооронд УИХ дээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгосон. Эдгээр ажлын хэсгээс гарсан саналуудаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан саналууд гаргасан. Хууль өргөн барьсны дараа дээрх саналууд ирсэн. Тиймээс эдгээр саналыг өчигдөр Түр хорооны хуралдаан дээр ярьж, Монголбанкны гаргасан таван саналыг тусад нь нэр бүхий гишүүдээр өргөн барьж хэлэлцүүлье гэсэн ийм саналыг гаргасан. Үүнд цар тахлын үед банкнаас харилцагчтай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах, хадгалуулагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж гэрээний хугацааг сунгахад мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байна. Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй. Банкны тусгай хадгаламжийн дансанд энгийн хадгаламжийн хүүгээр хүү тооцох зэрэг саналууд туссан. Засгийн газрын түвшинд аль болох л ажлын байрыг хамгаалах, хадгалах, бизнес эрхлэгчдийг дэмжих байр суурьтай ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Янз янзын хүүний талаар яриагүй ээ, Шадар сайдаа. Монголбанканд нийт хадгаламжийн 60-70 хувь нь өнөөдөр цугларчихсан. 13 их наядын 8 их наяд нь гэсэн үг. Гэтэл зах зээлд мөнгө алга. Хатуухан хэлэхэд, өөрсдөө алдаа гаргачихаад юм л болвол онцгой байдал тогтооно, хаана гэдгийг буруу гэж харж байна. Бусад улс аргаа бараад л хөл хааж байна. Ажлын байруудыг алдах, ядуурлаас айж байна. Миний санал бол зах зээлийг мөнгөжүүлэх. Хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Сангийн сайд, Монголбанк хамтарч ажиллмаар байна. Уг нь Монголбанк санаачлага гаргаж байгаа шүү.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.