Улсын хэмжээнд ШШГЕГ-ын харьяа хорих ангиуд, цагдаагийн саатуулах байруудад нийтдээ 6700 орчим иргэн “хоригдох”, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа аж. Эдгээрээс архаг хууч өвчтэй болон ахмад настай 700 гаруй иргэнийг өршөөлд хамруулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар ярьж байгаа тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Мөн тэрбээр ШШЕГ-ын харьяа хорих ангиудад шинжилгээ авдаг цэг байгуулахаар ярьж байгаа аж.