АМНЫ ХААЛТНЫ АРД АШИГ СОНИРХОЛ НУУГДАЖ БАЙНА УУ !!!
.
Тойрогт нь, Нийтлэл
/
1 жилийн өмнө

Нийслэлийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газар “Хот тохижилт” компанийн ажилчид Ковид 19-ийн цар тахлын үеэр өдөр бүр иргэдийнхээ хоггүй цэвэр орчинд байлгах гэж өдөр шөнөгүй хог хаягдал, шүлс, цэр гээд элдэв нян бактерийг устгахын төлөө ажилладаг. Нян бактериар дамжин корона вирус тусах эрсдэлтэй энэ үед ажилчдаа өндөр эрсдэлтэй нөхцөлд оруулах аюул хэдийнээ бүрджээ. 

ТҮК-ийн ажилчдыг ажил үүргээ гүйцэтгэх үед эрсдэлээс хамгаалах Олон улсын стандартад нийцсэн “цэнхэр туузтай” аюулгүй хувцас, амны хаалт, бээлий, багаж хэрэгсэл хэр хангалттай байдаг талаар ТҮК-ийн ажилчдаас тодрууллаа.

-Нян, бактери, вирусийн голомт дээр ажиллаж байгаа энэ үед эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалж байна вэ? Хамгаалалтын хувцас яагаад өмсөхгүй байна вэ? Өдөрт хэчнээн ширхэг амны хаалт сольж байна  вэ?

БЗД-ийн ТҮК-ийн ажилтан: Хамгаалалтын хувцас өмсөхөд маш төвөгтэй байдаг. Бид олон цагаар ажилладаг.Ажиллах нөхцөлд маань тохирдоггүй. Өнөөдөр бидэнд хоёр ширхэг амны хаалт олгосон.

ХУД-ийн ТҮК-ийн ажилтан: Өчигдөр бидэнд тус бүрд нь амны хаалт таван ширхгийг өгсөн. Ер нь бол бидний ажил хэвийн сайн явагдаж байна. Халдвар хамгаалалтын хувцас өмсөж үзсэн. Гэхдээ бидэнд маш хэцүү байдаг болохоор бид ажлын хувцсаа өмсөж ажиллаж байна. Багаж хэрэгслийн хувьд бол өгөх ёстой багажаа л өгдөг. Эвдэрч гэмтвэл цааш нь хэлээд дахиад очиж авдаг.

СБД-ийн ТҮК-ийн ажилтан: “Би өнөөдөр 04:00 цагт ажилдаа гарсан. Надад өнөөдөр хоёр амны хаалт өгсөн. Ер нь л өдөрт хоёр ширхгийг өгдөг. Хамгаалалтын хувцас өмсдөггүй. Маш их хөлөрч өмсөхөд төвөгтэй байдаг” гэсэн хариултуудыг өглөө.

-Энэ эрсдэлтэй цаг үед өдөр шөнөгүй ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчид үүр шөнийн  4 цагаас өдрийн 16 цаг хүртэлх ажиллаж байхад өдөрт хоёр ширхэг амны хаалтаар хангадаг. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн ЗӨВЛӨМЖ-ийн дагуу  2 цаг тутамд нэг удаагийн амны хаалтыг сольж байх чиглэл өгсөн байдаг. Гэтэл  өдөрт 10 цаг ажиллаж байгаа эдгээр ажилчдад 5 доошгүй амны хаалтаар хангах нь төрийн өөрийнх нь үүрэг юм. Нян, бактери, вирусийн голомт дээр ажиллаж байгаа эдгээр ажилчдын хамгаалалтын хувцасгүй, амны хаалтын хэрэгцээ муу байгаагаас ажилчид цаашлаад ард иргэдийг өндөр эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлээд байна хэмээн мэргэжлийн хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгааг сануулах илүү бизээ.

Тэгвэл Нийслэлийн өмчит “Хот тохижилт” компани Улаанбаатар хотын 337 км зорчих хэсгийн зам буюу нийт 4 сая 974 мянган ам метр талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, 46 га ногоон байгууламжийн арчилгаа, тордлогоо, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан гүйцэтгэдэг. Мөн Улаанбаатар хотын төвлөрсөн том гурван хогийн цэгийн цэвэрлэгээ, үйл ажиллагааг хариуцдаг. Дээрх ажлыг зам талбайн 255 үйлчлэгч, ногоон байгууламжийн 90 ажилтан, жолооч ачигч 54 хүн, нийт 399 ажилчид гүйцэтгэдэг эдгээр хүмүүст хамгаалалтын хувцас өмсгөх боломж бололцоо манай улсад байдаг. 

ЖДҮ эрхлэгчид хэлэхдээ “Хот тохижуулалтын ажилчид өөрсдөө хувцсаа тохируулж өмсвөл хамгаалалтын хувцас өмсөөд ажлаа хийж явах боломжтой, нөгөө талаас төр өөрөө хямдхан чанаргүй хамгаалалтын хувцас шахдаг. Тодруулбал үндэсний үйлдвэрүүд маш чанартай хамгаалалтын хувцаснууд гаргаж байна.

Үүнийг өмсөөд ажиллаж байгаа үйлчлэгч, цэвэрлэгч нар бол маш ам сайтай байдаг.Төр өөрөө буруу сонголтыг хийж, ажилчдад халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэмээн тайлбарлаа. Эдгээр ТҮК-ийн ажилчдын хариуцсан зам, талбай 4.9 сая ам.метр ба 255 ажилчдад хувааж үзвэл нэг хүнд 19.215 ам метр талбайн цасыг цэвэрлэх үүрэг оногдож байна. Энэ хэмжээний талбайг өдөр бүр цэвэрлэдэг тэд өдөртөө доод тал нь 10-12 км газар явган алхдаг. Энэ өдрүүдэд өдөртөө 182 удаагийн рейсээр нийт 87 тн цасыг ачиж хаяж байна. Хот тохижилтын ажилчид нян, бактерийн голомт дээр ажиллаж байгаа энэ цаг үед хэрхэн өөрсдийгөө болон бусдыг хамгаалан ажиллаж байна вэ?.

 Гэтэл олон улсын болоод гадаад, дотоодоос, мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй, нэгж байгууллага, хувь иргэд олон мянган ширхэг амны хаалтыг сайхан сэтгэлийн үүднээс ТҮК-ийн ажилчдад гэлтгүй УОК, НОК-д хандивладаг атал эрсдэлд ажиллаж байгаа зорилтод бүлгийн ажилчдад  халдвар  хамгааллийн амны хаалт хүрэлцэхгүй байгаа нь онцгой анхаарал татаж, сэтгүүлч биднийг хардахад хүргэж байна .

Тухайлбал “Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат болон ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Соёлын яамны Соён гэгээрлийн газрын дарга н.Наранцэцэг нар нийт ажилчдынхаа санаачлалаар нэг өдрийнхөө цалинг хуримтлуулан 20.000 ширхэг амны хаалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийтийн тээвэр, ТҮК-ийн албаны хүмүүст сайхан сэтгэлийн үүднээс хүлээлгэн өгсөн. Дэлхийг хамарсан цар тахлын үед нийслэл хотынхоо ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэн цаг наргүй ажиллаж байгаа нийтийн тээвэр, Хот тохижилтын үйлчилгээний ажилтнуудад олон мянган ширхэг амны хаалтыг хандивлаж байгаа олон байгууллагуудын нэг тод жишээ энэ юм.

"Соёлын Яам"-ны ТНБД Г.Эрдэнэбат,ЗГХА "Соёл, урлагийн газар"-ын дарга Ц.Нацагдолгорын хамт нийт ажилчдынхаа хандивыг хүлээлгэн өгч буй нь ...

Тус нэр бүхий төрийн өмчийн хаягтай байгууллагууд энэ мэт хандивуудыг авсаар байж,  хөрсөн дээрх ТҮК-ийн ажилчдад өдөрт хоёрхон ширхэг амны хаалтаар хангаж байгаа нь санаатай үйлдэл гэж харах уу, үнэхээр хүрэлцээгүй улмаас ийм хангалт муутай байна уу гэсэн асуулт хариултаа нэхэж байгааг сануулахад илүүц бизээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн өөртөө болоод ар гэртээ эрсдэл үүрэн ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчдаасаа олон улсын жишигт нийцсэн “цэнхэр туузтай” хамгаалалтын хувцас, амны хаалтыг харамлахын учир юу билээ.

Зөвхөн амны хаалтын хувьд л ашиг сонирхол харж, ямар нэгэн зүй бусаар зувжуулах байдал гараад байгаа юм биш биз дээ гэх сэтгүүлчийн “хардалт”-аар энэ удаагийн сурвалжлагаа бэлдлээ.

Энэ талаар Улстөрч.мн үргэлжлүүлэн сурвалжлах болно


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.