Хятад, Вьетнам улсын иргэд архидан согтуурчээ
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Засгийн газар, Улсын онцгой комисс 12 дугаар сарын 23-ны өдөр бүх нийтийн хатуу хөл хориог тогтоосон. Тэгтэл 12 дугаар сарын 23-24 шилжих шөнө Хятад,  Вьетнам улсын иргэд архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.

Тэд  Вьетнам засвар үйлчилгээний газар болон караокед 0.75 хэмжээтэй “EDEN”  дөрвөн шил архи уусан байжээ. Уг Вьетнам засварын газрын эзэн нь Өвөр Монгол хүн байжээ. Тус хүмүүсийг архидан согтуурч оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3-р хэлтэсд хандан эрүүлжүүлэх байр луу авч явжээ. Оршин суугчид хэлэхдээ: БЗД бол халдварын голомт болсон. Баянзүрх дүүргийн эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж бид хөл хорионд орж ажил, амьдралаа алдаж байна. Бүх зүйлээрээ хохирч байхад гадаадын иргэдийг өөгшүүлж архидан согтууруулах нөхцөл боломжийн олгож байгаад үнэхээр харамсаж байна. Энэ хэцүү үед хууль дүрмээ баримтлан гэртэй байж хариуцлагатай хандаж байхад гаднын иргэд Монголын хуулийг уландаа гишгэж байгаад үнэхээр дургүй хүрч байна. Тиймээс, Удирдлагууд тэр дундаа БЗД-ийн Удирдах албаны хүмүүс ажлаа “маш муу” хийж байгаа гэдэг нь сүүлийн үед маш ил тод харагдаж байна” гэв:

Одоогоор тус цагдаагийн хэлтэсд хууль дүрэм зөрчсөн гадаадын харъяат иргэдийг шалгаж байна. Энэ талаар бид холбогдох албаны хүнээс тодруулах болно.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.