Хариуцлагаа өндөржүүлж халдварын эрсдлийг даван гаръя
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Манай аймагт шинээр тохиолдол илрээгүй баяртай мэдээг та бүхэн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээс сонслоо. Аймгийн Онцгой комиссоос дахин хэлэхэд энэ амжилт бол Сэлэнгэчүүд та бидний хамтын зүтгэлийн үр дүн юм.

Иймээс бид энэ үлдсэн цөөхөн хоногт уламж хичээж гэр, гэртээ байж бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлээ 1 шат бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжбэл гадаа 9 эхэлсэн энэ хүйтэн жиндүү өдрүүдэд иргэд, айл өрхүүд маань түлээ нүүрсээ нэмж базаах, бусад шаардлагатай ажлуудаа амжуулахад 1 алхам дөхөм болно гэдгийг хүн бүхэн ойлгоорой.


✅Энэ өдрүүдэд аймгийн Онцгой комисс ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж эдгэрсэн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна.

?Өнөөдрийн байдлаар манай аймагт батлагдсан 217 тохиолдлоос 120 хүн эдгэрч гэр гэртээ ирсэн байгаа таатай мэдээг та бүхэндээ дуулгая. Энэ ажил ойрын өдрүүдэд ч үргэлжилнэ.

❓Эдгээр иргэд болон гэр бүлийн гишүүд нь гэрийн ажиглалтын хугацаан дахь дэглэм журмыг сайтар мөрдөхийг онцгойлон анхааруулъя.

✅Одоо манай аймгийн батлагдсан тохиолдлоос 97 хүн эмчилгээнд байна. Үүнээс 21 хүн нь аймагтаа эмчлэгдэж байна. Өвчтнүүдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа мэдээтэй байна.

?Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид нийт 165 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.

✅Аймгийн хэмжээнд 12-р сарын 24-ний өдөр Ковид-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 352, батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээнд 24382 иргэдийг тус тус хамрууллаа.

✅Коронавирусын халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээг 1623 албан хаагчаас авлаа.
✅Мандал суманд “Нэг өрх-Нэг иргэн” PCR шинжилгээ авах үйл ажиллагаанд 3194 иргэн хамрагдаж, 60.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
✅Аймгийн хэмжээнд нийт 6 ажиглалтын, 1 тусгаарлах байранд 70 иргэд хяналт ажиглалтад байна.
✅“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 767 вагон, 30 ажилтныг шалган нэвтрүүллээ.
✅12-р сарын 24-ний өдөр 12 цэг байршил дахь 7973 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж байна.
Мэдээллийнхээ төгсгөлд дахин онцлон хэлэхэд:
❓Хөл хорионы хатуу дэглэм үйлчилж байгаа Сүхбаатар, Алтанбулаг сумдын иргэдийн дунд тайвшрах байдал, хөл хөдөлгөөн ихсэх хандлагатай байгаа учир зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гадуур гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанад баримтлан, иргэний үүрэг хариуцлагаа улам бүр өндөржүүлэхийг онцгойлон анхааруулъя.
?Иргэн таны өөрийгөө, өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамгаалах хамгийн зөв арга бол гэртээ байж, гэрийн дэглэмээ сахих явдал юм шүү.


АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.