Хан- Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2021” аян дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилж байна.

“Хоггүй Хан-Уул 2021” аяны хүрээнд 5 дугаар сарын 29-ний өдөр буюу Бямба гарагт дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ Туул гол болон дунд гол, Түргэний гол зэрэг байршлуудад их цэвэрлэгээ хийлээ.

Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчид, 21 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэг, эмнэлэг, СӨХ, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчин, албан хаагчид хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх Туул гол болон дунд гол, Түргэний гол дагуу их цэвэрлэгээ хийж, 256 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.