ОБЕГ хэцүү цаг үед 200 сая төгрөгийг засвартаа зарцуулжээ
.
Тойрогт нь
/
1 жилийн өмнө

Шинэ төрлийн короннавирусыг Монгол Улс дотооддоо 10 сар алдаагүй урьдчилан сэргийлж чадсан. Гэсэн хэдий ч шинэ тохиолдол илрээд 1 сар гаран болж байна.Энэ хугацаанд Монгол Улс эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, олон нийтийн араг хэмжээ гээд бүхий л зүйлсийг танж, хориг тавьсан.

Гэтэл улсын гэх тодотголтой байгууллагууд хэрээс хэтэрсэн төсөв гаргаж байна. Тодруулбал хүнд нөхцөлтэй энэ цаг  үед эд хогшил худалдан авч, урсгал засвар хийх гэх мэт хийгдэхгүй байж болох зүйлсэд их хэмжээний мөнгө төсөвлөж зарцуулах нь цагаа олоогүй нүдээ олоогүй ажил юм. Тухайлбал "Онцгой байдлын ерөнхий газар" нь 2020 оны 10 дугаар сард 200 сая төгрөгийн санхүүжилттэй засвар хийлгэсэн байна.

Уг засварыг  "Хоум констракшн" ХХК гүйцэтгэжээ. Гэтэл уг компанийн мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдаг нь анхаарал татаж байна. Төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа байгууллагын мэдээлэл ард түмэнд ил байх учиртай. Тухайлбал 200 сая төгрөгийн санхүүжилттай ажил гүйцэтгэж байгаа компани нь ямар шугамаар, хэчнээн компаниас ямар шалгуураар тендерт шалгарсан гэх мэт мэдээлэл ил байх ёстой юм. Албан тушаалын давуу байдлаа ашиглан, ойр дотнын хүмүүсийн хамааралтай тендер өгөх нь нийгэмд газар авч байгаа нь иргэдийн дургүйцлийг нэлээдгүй хүргэж байгааг сануулах зөв болов уу? 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.