Боловсролын сайд асан Ё.Отгонбаярын балгийг хэн цэвэрлэх вэ?
.
Үйл явдал, Тойрогт нь, Ярилцлага, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Монгол Улсын их сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор Д.Янжинхорлоо-той МУИС-ийн нэрний асуудлаар тодорхой тайлбар мэдээллийг авлаа. Тэрээр энэхүү нэрний маргаан буюу Улсын сургууль хувийн сургуульд нэрээ алдсан гэх асуудал анх яаж эхлэх болсон шалтгаан болоод одоог хүртэл яагаад шийдвэрлэгдэхгүй байгаа тухай дэлгэрэнгүй ярилцсан юм.


1940 оноос хойш МУИС гэсэн тогтсон нэртэй,  Англи хэл дээр National of Mongolia /NUM/  эсвэл Mongolian National University /MNU/ гэх нэрүүдтэй. Засгийн Газар 1992 онд  тогтоол батлаж МУИС болоод ХААИС-ийг Улсын Их сургууль гэх шатлалыг анх олгож байсан. Энэ тушаалын дараа МУИС нь нэг хэсэг Монголын Үндэсний Их сургууль гэсэн нэртэй байсан. Үндэсний хэмжээний их сургууль байх шалгуур нь юу байдаг вэ? гэхээр зөвхөн дээд  боловсрол олгох, сургалт явуулах биш Үндэсний хэмжээнд Эрдэм шинжилгээний ажлыг тэргүүлэх байр суурьтайгаар удирдаж чиглүүлж явах үүргийг Их сургуульд хүлээлгэсэн. Монгол Улсын их сургууль бол анхдагч, Үндэсний их сургууль учраас байгуулагдсан цагаасаа хойш энэ чиг үүргийг биелүүлж ирсэн. Бодит байдал юу вэ гэхээр Монголын Үндэсний дээд сургууль гэх нэртэй хуулийн этгээд  анхандаа үйл ажиллагаа явуулж байсан. 2012 онд тухайн үеийн БСШУЯ-ны сайдын А454 тоот тушаалаар МҮДС-д их сургуулийн статус олгож, Их сургуулийн зэрэглэлийн тавигдах шаардлагуудыг хуульд заасны дагуу хангаж байна гэж үзээд ажлын хэсэг нь тушаал гаргасан.

Үндэсний хэмжээний их сургууль байтугай ердийн их сургуулийн шаардлагыг хангах эсэх нь эргэлзээтэй. 2012 оноос эхлээд МУИС-тай ижил нэртэй  лого бүхий сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулаад эхлэхээр Монгол Улсын их сургууль ямар арга хэмжээ авсан бэ гэхээр ОУ-д  хүлээн зөвшөөрөгдсөн барааны тэмдэгтүүдээ оюуны өмчийн компанид хандаж бүртгүүлсэн. / Урд нь яагаад бүртгүүлээгүй вэ гэхээр тийм шаардлага байгаагүй юм. Үндэсний  их сургууль цор ганц тиймээс ч нэрний асуудал үүснэ гэж хэний ч санаанд ороогүй. Гэтэл ОУ-ын хэмжээнд  маш шившигтэй явдал болж Төр, яам нь Улсын их сургуулиа хамгаалах ёстой байтал  эрх ашигт нь халдсан, Хөдөө орон нутгийн элсэгчид андуурахаас гадна Олон улсын хэмжээнд андуурагдаж эхэлсэн./

 Нэлээд олон тооны барааны тэмдгээ бүртгүүлээд гэрчилгээ авч баталгаажуулсан байдаг. Төрийн өмчийн үндэсний хэмжээний их сургууль гэх агуулгыг илэрхийлэх  бүхий л илэрхийллээр  үсэг дүрсээр баталгаажуулаад авсан. Өөрөөр хэлбэл Үндэсний их сургууль 2016 онд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2012 оны 8-р сарын 26-ны өдрийн А454 тоот тушаалаар Монголын үндэсний дээд сургуульд их сургуулийн статус зэрэглэл олгохдоо МҮИС болж өөрчлөгдсөнөөр МУИС-ын нэртэй ижил төстэй гэж андуурагдахуйц энэхүү нөхцөл байдлыг бий  болгосон байна.

МУИС-ийн хуулиар хамгаалагдсан барааны тэмдэгтийн эрх зөвхөн МУИС-ын төгсөгч, суралцагч,  хэдхэн багш нарын асуудал ердөөсөө биш, энэ бол Монгол улсын үндэсний хэмжээний асуудал.

Тэрээр төрийн өмчийн Үндэсний хэмжээний их сургуулийг уг нь яам хамгаалах бодлого барих ёстой байтал хувийн хэвшлийн байгууллагад статусыг нь дээшлүүлж дээд сургуулиас их сургуулийн статуст шилжүүлэхдээ андуурагдахуйц тушаал гаргасан нь хууль бус гэж шүүхэд хандсан. Яамны төлөөлөгч нар ямар нөхцөл байдлыг хуралдаан дээр илтгэж байсан бэ гэхээр энэ тушаал илт хууль бус байна. Алдаатай гарсан захиргааны акт байна. Алдаатай гарсан тушаал шийдвэрээ өөрчлөх засах ажлыг хийх ёстой юм байна гэдгээ ойлгоод тухайн үеийн Боловсролын сайд Ц.Цогзолмаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль бус үйл ажиллагаа явуулж байдаг хувийн хэвшлийн их сургуультай хариуцлага тооцно, нэрний асуудлыг цэгцэлнэ гэж мэдэгдэл хийж байсан. Шүүх шийдэхдээ 2012 онд гарсан тушаалыг 2016 онд гарснаас нь хойш дөрвөн жилийн дараа шүүхэд хандаж маргаж буй нь хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байна гэж шийдсэн. Цаг алдахгүйгээр реакторууд нь сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар хандах ёстой байсан гэдэг өнцгөөр  шүүх хандсан. Эсрэгээрээ МҮИС өөрийн үндэсний их сургууль гэдэг нэрийг 2016 онд оюуны өмчид бүртгүүлэхээр хандсан. Ингээд бүртгүүлэхгүй байгаа нь хууль бус гээд  захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ маргаанд МУИС эрх ашиг хөндөгдөх гуравдагч этгээдээр татагдаж орсон. Энэ маргаан эцэслэн шийдэгдсэн. Оюуны өмчид бүртгэлтэй тэмдгийн эрхүүдтэй ижил төстэй байгаа нь хэрэглэгчийн төөрөгдөлд оруулан гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Энэ татгалзлыг хууль ёсны гэдэг байдлаар МҮИС-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдсэн. Энэхүү нэрийг өөрийн нэр дээр бүртгүүлэх боломжгүй яагаад гэхээр МУИС-ийн бүртгэгдсэн барааны тэмдэгтийг ашиглах боломжгүй. 

Яагаад гэвэл МУИС  сургалт, эрдэм шинжилгээний ажлыг ав адилхан тэнцвэртэйгээр авч явах үүргийг хэрэгжүүлдэг сургууль. Гэтэл стандартад нийцсэн сургалт явагддаг эсэх нь эргэлзээтэй сургуульд төрийн өмчийнхөө нэртэй давхардуулаад статус  олгосон тушаал хүчинтэй хэвээр байна. Үүнийг яам яаралтай засаж залруулах байх хэмээн найдаж байна.

 Монгол Улсын их сургууль бол өөрөө Монголын Үндэсний их сургууль юм


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.