Оны заагт мэндэлсэн бяцхан иргэддээ бэлэг хүргэлээ
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Орхон аймгийн удирдлагууд шинэ оны  заагт мэндэлсэн бяцхан иргэдээ хүндэтгэн хүлээн авдаг уламжлалтай. 

Өнөөдөр /2021.01.01/ шинэ оны үаагт мэндэлсэн иргэддээ УИХ-ын гишүүн Д.Батлут,  Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар хүндэтгэл үзүүлж баярын бэлэг хүргэлээ. 
 
Орхон аймгийн 2020 оны отгон иргэн 23:30 минутанд 3560гр хүү мэндэлж энэ өдөр 4 хүү, 5 охин нийт 9 хүүхэд шинээр мэндэлжээ.  2021 оны анхын бяцхан иргэн 03:05 минутанд 2560гр хүү мэндэлсэн бөгөөд шинэ оны эхний өдөр Орхон аймагт 2 хүү мэндлээд байна. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн төрөх тасагт амаржсан 25 эх байгаа юм. 
 
Мэдээллийн төв
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.