Р.Дагвыг НИТХ-ын дарга байх үед  33 сая төгрөг “ЗОЧИД БУУДАЛ”-д зарцуулжээ...
З.Батхуяг
Тойрогт нь
/
1 жилийн өмнө

Нийслэлийн төлөөлөгчдийн хурал гэх том бүтэцтэй, төлөөлөгч бүр нь Засаг даргын харьяаны нэг нэг агентлагийг удирддаг, төрөөс мөнгө “хусах” зориулалттай гэмээр нэг байгууллага бий. Уг нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг хянах, хийх ажлыг нь батлах, төлөөлөгчдийн байр суурийг хамгаалах үүрэгтэй байгууллага ч сүүлийн жилүүдэд Засаг даргынхаа ”халаасан орчихсон” нь харамсалтай. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг бүрэн хэрэгжүүлэх, Хурлын Тэргүүлэгч, төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах, тэдэнд туслах үүргийг гүйцэтгэдэг юм.

Тус хурал нь 2016, 2017 онуудад долоон тэрбумын төсөвтэй байсан бол 2019, 2020 онуудад 11 тэрбумын төсөв батлуулжээ. Энэхүү төсөвт нь үндсэн үйл ажиллагааны, шагнал урамшууллын, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын, ажлын албаны зардлууд тус тус багтдаг.

Тэгвэл тус байгууллага 2019 оны 07 дугаар сар, 10 дугаар саруудад НИТХ-ын төсвөөс 33,995,880 төгрөгөөр “зочид буудал”--ын үйлчилгээ авчээ. Үүнийгээ ч ШИЛЭН ДАНСАН-даа нийтэлсэн байна. Гэхдээ гадны зочид, эсвэл төлөөлөгчдийг байрлуулсан эсэх нь тодорхойгүй бөгөөд НИТХ-ын данснаас “Туушин” болон “Макс Ложинг” зочид буудлуудад олгосон анхаарал татаж байна. Энэ үед НИТХ-ыг одоогийн МАН-ын бүлгийн ахлагч Р.Дагва тэргүүлж байсан юм. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард С.Амарсайханы дараагийн НИТХ-ын дарга болсон юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.