Архангай аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Д.Золжаргал нээж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Онцолбол, Агентлаг байгууллагын цахим хуудсыг ил, тод нээлттэй болгох, цаг үеийн мэдээ мэдээллийг тухай бүр шинэчлэн иргэдийг үнэн бодит мэдээллээр шуурхай хангах, Нийтийн эзэмшлийн гудамж талбайн болон орон сууц, гэр хороолол доторхи гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж хэвийн байдлыг хангах Хальтиргаа гулгаанаас сэргийлж нийтийн эзэмшлийн болон өөрийн байгууллагын хариуцсан орчны 50 м дахь гудамж, зам, талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Аймгийн хэмжээнд он дамжсан хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, сар бүр мэдээлж байх гэх мэтчилэн хэд хэдэн асуудлыг дэвшүүлэв. Цаашид удирдах ажилтнууд үүрэг даалгаврын биелэлтэд онцгой анхаарч, дараа дараагийн ээлжит шуурхай зөвлөгөөнд тайлан мэдээллээ бэлтгэн ирүүлж байхыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.