Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн ШАЛГАЛТАД ТЭНЦСЭНГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Монгол Улсын Их хурлын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох ёстой байсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР чуулганы хуралдаанд оролцсонгүй. Түүний өмнөөс “нохойд барьдаг мод шиг” гэгчээр Шадар сайд Я.Содбаатар оролцож, мэдээлэл хийж Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн цахимаар асуултад хариулав.

Хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд асуулт асууж, бүлгийн дарга нь Ерөнхий сайдын эзгүй байгааг шүүмжилж, чуулган хаахаас өмнө царайг хармаар байна гэдгээ илэрхийлж санагалзав. Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, тулгамдсан асуудлын тухай танилцуулгын дагуу  Боловсролын байгууллагын чанар, хүртээмж, Монгол хэлний дүрэм, сурах бичгийн талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Боловсролын зээлийн сангийн 400 сая төгрөгтэй холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн асуухад тэдгээрт бүрэн дүүрэн хариулж чадалгүй бүдэрлээ.

Энэ байдлыг нь УИХ-ын дарга Г.Занданшатар олзуурхан харж “Л.Цэдэвсүрэн сайдаа гишүүдийн асуултыг сайн тэмдэглэж аваад гүйцэт хариулж. Битгий дэвэн дэлхийн юм бурж тойрч нисээд бай. Сургалтын зээлийн сангийн асуудлыг тодорхой хариул л даа... Боловсролын багц хуулийн төслөө  LAWMARKER.MN сайтад оруулж байна. Наадах чинь хууль батлагдахаас өмнө үе шат. Асуудлаа сайн ойлгож бай.  Боловсролын сайд байж ингэж уймарч, сандарч болохгүй" хэмээн хэллээ. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын Боловсрол, Шинжлэх ухааны асуудал хариуцсан сайд Л.Цэдэвсүрэн АН-ын гишүүдийн ШАЛГАЛТАД БҮДЭРЧ, УИХ-ын даргаас БАНГА ХҮРТЛЭЭ....


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.