Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед "Үдийн цай" хөтөлбөрийн тендер зарлажээ
.
Тойрогт нь
/
1 жилийн өмнө

Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургууль эрх бүхий тендерт оролцогчдыг “Сургуулийн багш, сурагчдын үдийн цай” үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий 110.920.500 төгрөгийн төсөвтэй тендер зарлажээ.  Тендерийн бичиг баримтын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 мянган төгрөгөөр, www.tender.gov.mn-ээс худалдан авах юм байна.

110.920.500 төгрөгийн төсөвтэй тендер нь 2021 оны нэгдүгээр сарын 11-нд зарлагдаж 2021 оны хоёрдугаар сарын дотор тендерт оролцогчдын хүсэлтийг хүлээн авах аж. Манай улс дотооддоо шинэ төрлийн коронавирусыг алдсанаас хойш сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд цахимаар хичээллэж эхэлсэн. Энэ цаг үед ЕБС-ийн “Үдийн цай” гэх нэрийдлээр хэдэн зуун сая төгрөгийг улсын төсвөөс гаргах нь илүү зардал баймаар юм.

Иргэдийн дунд хоёрдугаар сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн хүүхдийг танхимаар хичээллэхийг дэмжиж буй талаар судалгаа цахим орчинд асуудал болон өрнөж байна.  Уг судалгаанд хамрагдсан иргэд танхимаар хичээллэх бодлогыг маш их эсэргүүцэж байгаа юм. Гэтэл сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэх нь тодорхой биш байтал “Үдийн цай”-ны хөтөлбөрийн тендер зарлаж байгаа нь олны дургүйцлийг хүргэхээс аргагүй увайгүй үйлдэл болжээ. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.