“Орон нутагт зорчих журам” зөрчсөн иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
 Аймгийн Засаг даргын шуурхай хуралдаанд зарим алба хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ. /2021.01.11/
Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб 1-р сарын 3-ны өдрөөс эхлэн 8 чиглэлд хөдөлгөөнт хяналтын цэгийг ажиллуулж эхэлсэн. 
          Үүнд 15 байгууллагаас 135 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд 555 тээврийн хэрэгслээр 1178 иргэн ирсэн байна. Үүнээс орон нутагт зорчих журам зөрчсөн 64 тээврийн хэрэгсэлтэй 84 иргэнийг шалгаж зарим зөрчилтэй иргэдэд торгуулийн арга хэмжээг авч ажилласан талаар Онцгой байдлын газрын дэд дарга Д.Золжаргал мэдээллээ. 
 
Аймгийн хот тохижуулах газар нь гэр хорооллын болон орон сууцны хороолол дундах гудамж талбайн авто замын цас мөс, халтиргаа гулгааг арилгах зорилгоор 15540 кг цас хайлуулах бодис, 1400 кг давс, 24 м.куб хайрга цацаж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
          Хот тохижуулах газрын 121 зам талбайн үйлчлэгч хотын гудамж талбайн байр хоорондын цас мөсийг бүрэн цэвэрлэж дууссан байна. 
        Эрдэнэт хотын орон сууц, худалдаа үйлчилгээний төвүүд, байгууллага, аж ахуй нэгжүүд гудамж талбайн гэрэлтүүлэгт үзлэг шалгалт хийж хэвийн үйл ажиллагааг хангахаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөгджээ.  
        2019 онд орон сууцны хорооллын доторх гадна фасадны гэрлэн чимэглэл хийх ажлыг "Авто мастер" ХХК 47 байранд, 2020 онд "Анд-Энерги" ХХК 29 байранд хийж гүйцэтгэсэн байна. Иймд асахгүй байгаа фасадны гэрэлтүүлгийн судалгааг гарган гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдсэн бөгөөд засварлах ажил хийгдэж байгаа юм байна. 
 
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.