Хүүхдүүд хичээлдээ явж байгаад КОВИД тусвал ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ...? Л.Цэдэвсүрэн сайдаа!!!
З.Батхуяг
Тойрогт нь, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Цар тахлын үед сургалтын байгууллагын үйл ажиллагааг хэвийн, хүртээмжтэй болгохын 2020-2021 оны хичээлийн хоёрдугаар улиралаас эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хосломол, зайн болон цахим хэлбэрээр явуулахаар болж бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай Засгийн газраас шийдвэр гаргасан байна. 2020-2021 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 739 сургуульд 686 мянган хүүхэд  суралцаж 54498 багш ажилтан ажиллаж байна. Энэ хичээлийн жилд 4 сургуулийн найман бүлгийн 251 сурагч гурван ээлжээр хичээллэж байна. 1454 цэцэрлэгт 247 мянга 040 хүүхэд хамрагдаж байгаа бол 30668 багш ажилтан ажиллаж байгаа гэжээ.

НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр теле хичээлийн хүртээмж, үр дүнд хөндлөнгийн дүгнэлт хийлгэхэд нийт сурагчдын 16 орчим хувь нь хичээлээ үзэж чадаагүй гэсэн судалгааг бөглөжээ. Гэвч коронавирусийн цар тахлын нөлөө буурахгүй байгаа учраас хичээл сургалтын үйл ажиллагааг нээхгүй гэсэн байр суурийг УОК-оос илэрхийлээд байгаа юм.

2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд I-XII ангийн нийт 137 нэр төрлийн сурах бичиг хэрэглэгдэж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дунд, ахлах ангийн 98 нэрийн 2,735,030 ширхэг сурах бичгийг хэвлэн сургуулийн номын санд нийлүүлсэн бөгөөд бага ангийн сурагчид 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүй сурах бичгээр хангажээ.  Сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлж, эргэлтийн санг бүрдүүлснээр улсын төсвөөс сурах бичигт зарцуулах зардал хэмнэгдэж, дунд, ахлах ангийн бүх сурагч багц сурах бичгээр хангагдах, сурах бичиг худалдан авах зардал буурах, сургалтын чанар сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзсэн байна. Түүнчлэн сурах бичгийн эргэн хуримтлалын санг үүсгэн, сурах бичиг хэвлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, сурах бичгийн үнийг бууруулах, хүртээмжийг дээшлүүлэх бололцоог бий болсон гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.