Боловсролын яамны буруугаас болж "ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ" өр хэлбэрт шилжжээ
.
Үйл явдал, Ярилцлага, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Монгол улсын засгийн газраас боловсролын хүртээмжийг хангах хүрээнд төрийн сангийн зээлээр дээд боловсрох эзэмших эрхийг олгодог. Гэтэл Боловсролын зээлийн сан гэрээгээ зөрчсөнөөр Боловсролын хөгжлийн зээл оюутнуудад өр болон цахим сүлжээнд мэдээлэгдсэн байна. Санхүүжилт орж ирээгүй гэх шалтгаанаар хойшлогдож бүтэн семестрийн хугацаа өнгөрсөн боловч оюутнуудын хүсэлт дуу хоолойг сонсохгүй байна. Зарим оюутнууд жилийн чөлөө авах, төгсөх курсын оюутнууд дипломоо авч чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар оюутны төлөөллүүд ярилцсан юм. 

Харин Улсын Их Хурлын ээлжит хуралдаанаар БШУЯ-ны сайд Л.Цэдэвсүрэн хэлэхдээ:

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны талаар гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Тус сангаас зорилтот бүлгийн оюутнуудад сургалтын төлбөр олгох, мөн гадаадад суралцах монгол оюутнууд, дотоодын оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хичээлийн жилд 3.2 тэрбум төгрөгийн төсөв тусгагдсан. 4439 оюутанд 3.1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөр олгосон гэв. Сургалтын төлбөрийн зээл олгох зорилгоор 10 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд одоогоор 4000 гаруй оюутанд зээл олгосон. Үүний цаана 7000 гаруй оюутны зээлийн хүсэлт хүлээлгэд байгаа талаар Л.Цэдэвсүрэн сайд мэдээллээ. Эдгээрээс төгсөх курсийн оюутнуудын зээлийн хүсэлтийг судалж, шийдэх зорилготой ажиллаж байгаа гэлээ. Энэ оны улсын төсөвт сургалтын төлбөрийн зээл олгохоор 24.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Иймд нэн тэргүүнд тус санд зээлийн хүсэлт хүргүүлсэн, 2.8 дээш голч дүнтэй 4986 оюутны зээлийг олгох асуудлыг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байгаа гэлээ. Үүний зэрэгцээ сувилагч мэргэжлээр суралцах оюутнуудад зориулсан 5.9 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд нөхцөл байдалд судалгаа хийсний үндсэн дээр энэ жил 3600 оюутны сургалтын төлбөрийг төлөхөөр зөвлөлдөж байгаа аж. Эдгээрийн цаана 5.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт байгааг хариултынхаа үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд дурдаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ судалж байгаа гэлээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.