Л.Цэдэвсүрэн: Сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх олон хувилбарыг ярилцаж байна
.
Үйл явдал, Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө


Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагаа, цахим сургалт үр дүн, оюутнуудыг сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

Дараагийн долоо хоногт Улсын онцгой комисст Хоёрдугаар сарын нэгнээс хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх үү? үгүй юу?  гэдэг үйл ажиллагааг танилцуулж зохих шийдвэрийг гаргуулах учраас тэр долоо хоногийн хэвлэлийн бага хурал дээр дэлгэрэнгүй ярина.

 2020-2021 оны хичээлийн жилд Монгол Улсад 88-н коллеж, их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.  Үүнд 147000 оюутан суралцаж байна. Бид оюутнуудынхаа суралцах бололцоо нөхцөлийг хангах, таатай орчинг бүрдүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүнтэй уялдуулаад сургалтын агуулга, хөтөлбөрүүдийг олон төрөлт хэлбэр аргаар хүргэх, хичээл сургалтын үйл ажиллагааг хүргэх, хоцрогдол гаргахгүй байх, хоцрогдол гарсан тохиолдолд түүнийг нөхөх, сайжруулах чиглэлийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл аваад явж байна.

Боловсролын зээлийн сангаас дотоодын сургуульд суралцаж буй оюутнуудад зээл буюу буцалтгүй тусламжийг өгдөг. Буцалтгүй тусламж хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, ээж аав нь бүтэн өнчин бол гэр бүлийн суралцагчид, цаатан өрхийн суралцагч, гурван хүүхэд зэрэг бакалаврт суралцдаг бол төрөөс сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг. Сургалтын төлбөрийн зээлийг 2020 оны дөрөвдүгээр сард Засгийн Газрын баталсан журмаар Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа болон тухайн сургуулийн төгсөгчдийн сүүлийн дөрвөн жилийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзаад баталсан. Энэ эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг хэрхэн гаргасан, төгсөгчдийн судалгааг үнэн зөв хийснүү гэх асуудал гарах байх. Бид Улсын Их Хурлаас 2050 оны урт хугацааны  хөгжлийн баримт бичгийг батлуулах ажлыг хийж байх явцдаа салбарын болон улсын хөгжилтэй эрхзүйн баримт бичиг хөтөлбөр  чиглэлд  түүний хэрэгжилтэнд хяналт шинжилгээ мониторинг хийж үүнд дээрээ суурьлаад тухайн салбарын Улсын хөгжлийн 30 жилийн төлөвлөлтийг хийсэн. Энэ төлөвлөлтийг хийсэн хугацаанд  энэ судалгаагаар Монгол улсад ирэдүйн гучин жилд ямар мэргэжилтэй ажилтан хэрэгцээтэй юм бэ?,  тухайн салбарт  нь ямар мэргэжилтэй ажилтан хэрэгцээтэй юм бэ? гэдгийг бэлтгэж буй их дээд сургуулийнхаа сургалтын хөтөлбөр агуулгатай хэрхэн уялдуулах вэ гэдэг судалгааг хийж байсан. Энэ судалгаанууд дээр үндэслээд бүх салбарын ирээдүйн хүний нөөцийн бодлого төлөвлөгөөтэй уялдуулаад 2020 оны дөрөвдүгээр сард Засгийн Газраас эрэлт ихтэй 36 мэргэжил хөтөлбөрийг баталсан.  Энэ дагуу 2020 оноос эхлээд төрөөс өгч буй зээлийг ирээдүйд Монголд хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд зориулах ёстой гэж үзэж тодорхой хэмжээний хяналтын тоог батлаад 2020 онд зээлээ олгосон.

Өнөөдрийн Засгийн Газрын хурлаар Цар тахлын нөхцөл байдлын үед Монгол улсын иргэдийн амьжиргааны баталгаажих түвшин эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд 5000 гаруй хүүхдүүдэд сургалтын тэргүүлэх чиглэлийн бус чиглэлээр суралцаж байгаа боловч 2.8 голчтой амжилттай суралцаж байгаа, боловсролын зээлийн санд хүсэлтээ гаргаад гэрээгээ хийсэн 5000 гаруй оюутны асуудлыг өнгөрсөн оны 11 сараас хойш нэг бүрчлэн судлаад өнөөдөр энэ оюутнууддаа сургалтын төлбөрийн зээл олгох шийдвэрийг Засгийн Газраас гаргалаа.

Хоёрдох зүйл нь Монгол Улсад  сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих, сувилагч мэргэжилтний хэрэгцээ нэн их байгаа гэх үндэслэлээр  Засгийн Газраас баталсан байсан Төрийн өмчийн зөвхөн анагаахын чиглэлд суралцаж байгаа оюутанд буцалтгүй тусламжийг өгдөг байсныг өнөөдрийн Засгийн Газрын хурлаар Монголд сувилагч бэлтгэх  11 сургуульд суралцаж байгаа буюу 2.8 голчоос дээш оноотой суралцаж байгаа, ЭЕШ-ын онооны болзлыг хангасан сувилагч мэргэжлийн оюутнуудад тухайн тэтгэлгийг олгох шийдвэрийг гаргасан.

Та бүхний мэдэж буйгаар өнгөрсөн оны 12-р сарын 31-нд Ковидын хуулийн хэрэгжилтийн хугацааг нь сунгах, энэ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт  оруулсан. Үүнд орсон боловсролын салбартай холбоотой өөрчлөлт юү вэ гэвэл хичээл сургалтын цахим буюу теле сургалтад шилжүүлсэн тохиолдолд хүүхдүүдийн сургалтын төлбөр хоолны мөнгө холбогдох зардлыг дараагийн хичээлийн жилд шилжүүлэх, хөнгөлөх үүрэг өгөгдсөн. Хуучин хуульд бол журам батлах асуудал байдаггүй байсан. Өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар энэхүү журмыг яаралтай баталж хэрэгжүүлэх ажлыг надад даалгасан шийдвэрийг гаргалаа.

Өнөөдрийн хэвлэлийн бага  хуралд төрийн өмчийн их сургуулийнн захирлууд хүрэлцэн ирсэн байна. Боловсролын яамны дээд боловсролын газрын дарга Бат-нэмэх ирсэн байна.

Сургалтын төлбөр болоод цахим сургалт үр дүнгийн талаар асуултуудад хариулъя:

Оюутны хөгжлийн зээлтэй холбоотойгоор 5000 гаруй оюутан гэрээ хийхээр боллоо гэж байна. Энэ гэрээ хийж буй 5000 оюутан эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтсан энэ жил хүсэлт өгсөн оюутан уу? эсвэл гэрээ хийгээд зээлээ авчихсан мөртлөө эрэлттэй мэргэжил биш гэх утгаар зээл ньв сургалтын системд өр болоод орчихсон оюутнууд уу?

2020 оны 9-р сарын-01-ээс Засгийн Газрын шийдвэрийг баримтлаад тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа 2.8 буюу түүнээс дээш голчтой 2787 оюутанд зээлийг шийдэж өгсөн. Одоо энэ 5000 гаруй хүүхдэд тэргүүлэх чиглэлээр суралцаагүй гэхдээ 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд боловсролын хөгжлийн сангаас зээл авч суралцах хүсэлт гаргасан түүний дагуу гэрээгээ байгуулсан оюутнууд. Энэ тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад гэдгийг ойлгох хэрэгтэй

Боловсролын ялгаварлалтыг арилгана гэж заасан байгаа. Гэхдээ хуулийн төсөлдөө багш ажилтныг өмчийн хэлбэрээр ялгаварласан заалт орсон. Боловсролын салбар нийгмийн суурь үйлчилгээг үзүүлдэг чухал байгууллага  багш ажилтнууддаа ялгаварлагдаж байна гэж харагдаж байна. Үүнийг хэрхэн яаж зохицуулах вэ? Боловсролын байгууллагын үр ашиг чанарыг сайжруулна гэж заасан байсан. Гэтэл боловсролын чанар өөрөө өртөгтэй , санхүүжилт чухал үүрэгтэй, гэтэл санхүүжилтийн талаар өөрчлөгдөөгүй ерөнхий заасан байна.

Боловсролын ерөнхий хуулийн үзэл баримтлалыг та бүхэн 11-р сард яамны веб сайтад тавьсан үзэл баримтлал хуулийн төслийн хүрээнд ярьж байх шиг байна. Үзэл баримтлалын хувьд өөрчлөгдөөгүй батлагдсан хэвээрээ явж байна. Түүнээс хойш бид хоёр сар гаруй хугацаанд санал аваад, хэлэлцүүлэг хийгээд хуулийн төсөл өнөөдрийн байдлаар нэлээн өөрчлөгдсөн байгаа. Концепц нь хүртэл нэлээн өөрчлөгдсөн байгаа. Дараагийн Засгийн Газрын хуралдаанаар энэхүү төслөө хэлэлцүүлж тодорхой шийдвэр гаргасны дараа хэвлэлийн бага хурал хийнэ. Дараагийн долоо хоногт Улсын онцгой комисст Хоёрдугаар сарын нэгнээс хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх үү? үгүй юу?  гэдэг үйл ажиллагааг танилцуулж зохих шийдвэрийг гаргуулах учраас тэр долоо хоногийн хэвлэлийн бага хурал дээр дэлгэрэнгүй ярина.

Дотуур байранд амьдарч байгаад ковидын улмаас нутаг буцсан оюутнууд байгаа. Тэдгээр оюутнуудын хувьд төлбөрийг буцаан олгох уу? Ямар зохицуулалт хийгдэх вэ?

Их дээд сургуулийн дотуур байранд амьдарч байсан оюутнуудын асуудлыг Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулаад тухайн оюутнуудын хоол хүнсээр хангах эм бэлдмэл хангах ажлуулаад 12-р сарын7,8 гэхэд бүх оюутнуудыг  шинжилгээнд хамруулаад нутаг буцаасан. Сургалтын төлбөрийн хувьд 12-р сарын 10 аас хойш өнөөдрийг хүртэл дотуур байранд тодорхой тооны оюутнууд байгаа. Зарим оюутнууд яваагүй, зарим нь гадаадын оюутнууд байгаа. Гэхдээ гэрээсээ цахим хичээлээ үзэж буй оюутнуудын сургалтын төлбөр дээр уян хатан байдалтай хандаж, заримыг нь буцаан олгох, заримд нь дараа улиралд шилжүүлэх асуудлыг эндп сууж буй их сургуулийн захиралууддаа болон хувийн сургуулийн захирлуудад үүрэг өгсөн байгаа.

 Хоёрдугаар сарын нэгнээс эхлээд сурагчдыг танхимаар суралцах зүйл яригдаж байна. Ямархуу судалгаа явагдаж байна. Сурагчид танхимаар сурах уу? эсвэл цахим хосолсон хэлбэрээр явах уу?

2020оны 2-р сарын 1 гэдэг нь сурагчдын хоёрдугаар улирлын хичээл дуусаад орох хугацаа. Эцэг эхчүүд, сурагч багш нараас саналууд ирж байгаа энэ бүхэн дээр судалгаа хийж байна.

Гэхдээ бид энэ хугацаанд оруулах эсэхэд дөрөв таван хэлбэрийн хувилбар судалж байна.

Цахим хичээл орж амраад цахим контент ороод эхэлнэ үүн дээр эцэг эхчүүд шүүмжлэлтэй байна. амарч байх хугацаанд хүүхдээ амармаар байгаа.

Цахим теле хичээлийг амарч байх үед тавиад буй талаар эцэг эхчүүдээс гомдол гараад буй үүнийг хичээлийг бататгах мартуулахгүй байх үндсэн дээр сайн дураар явуулж байна. Сайн дурын үндсэн дээр үзэх эрхийг нь тавьж өгч байна. Хүүхдийн сурах үйл явцыг хангах үндсэн дээр явуулж буй учраас эцэг эхчүүд хамтарч ажиллах хэрэгтэй.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.