С.Бямбацогт: Анхан шатны шүүгч 2, давахын шүүгч 3, хяналтын шатны шүүгч 4 саяын ЦАЛИН АВДАГ
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн тухай хууль-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдлуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.АубакАр “Шүүгчдийн эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэх” тухай асуухад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд шүүгчдийн цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал хөндөгдсөн. Зэрэг дэвийн нэмэгдэл, олон жилийн нэмэгдэл, онцгой нөхцлийн нэмэгдэл гэх мэтээр явдаг. Эндээс ярьж байгаад онцгой нөхцлийн нэмэгдлийг 40 хувиар нэмье гэж байнгын хороон дээр шийдэгдсэн. Хамгийн өндөр цалинтай шүүлч 4,2 сая төгрөгийн цалин авдаг. Нэмэгдлүүд нь ороод 5,2 сая болно. Анхан шатны шүүгч 2 сая, давахын шүүгч 3 сая, хяналтын буюу дээд шаны шүүгч нар 4 орчим саяын цалин авдаг. Ц.Цогт шүүгч ярихдаа 35 жил ажилласан шүүгч 5,2 саяын цалин авч байгаа. Үндсэн хуулийн 48,2 “шүүхийг төрөөс санхүүжүүлнэ”, шүүгч төрөөс цалин авна” гэж заасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цэвэр, тунгалаг, шударга шүүхтэй болох тухай яригдсан. Тухайлбал хэн нэгнээс хараат бусаар шалгаруулах, ажиллахдаа чин шударгаар ажиллах гэх мэт чухал заалтуудыг оруулсан. Чадвартай, мэдлэгтэй шүүгч байхын тулд нийгмийн баталгаа нь өндөр байхыг л яриад байгаа юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.