Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсаар л байна. Тодруулбал өнгөрөгч 12 дугаар сард Land200, Lexus570, Prius30 суудлын автомашин нийлээд 6 ширхэг автомашиныг 449 сая төгрөгөөр авсан байна. Аж ахуйн зориулалттай гэх Ланд200, Лексус570 юунд, хэрхэн ашиглагдаж байгаа вэ. ШШГЕГ-ын аж ахуйн анги ажлаа сайн хийж байгууллагадаа хөрөнгө цуглуулдаг юм байна гэдгийг энэ баримтаар харж болно. Харин удирдах албан тушаалтанууд нь хэрхэн ажилтнуудаа чанаржуулж төрөөс хараат бус болох бол...