Хөвсгөл нуур дээгүүр ЗОРЧИХГҮЙ байхыг анхаарууллаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан Хөвсгөлийн УТХГ-н Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэхээр Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл, хяналт шалгалтын ажлыг хийлээ.
 
1. Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийлээ. Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна.
 
2. Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон" ихтэй хөлдсөн байна.
 
3. Эгийн голын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүр лүү их хэмжээний мөс түрэгдсэн байна.
 
⚠️ Иймд иргэд зам товчлох, цаг хугацаа хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна!
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.