Дэглэмээ сахиж мөрдөн эрүүл бүс нутгаа баталгаажуулцгаая
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 201 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарч, манай аймаг халдварын тохиолдол бүртгэгдээгүй таатай мэдээтэй байна.
 
?Иргэний үүрэг хариуцлага, хамтын хичээл зүтгэл, халдвар хамгааллын зөв дадлыг хэвшүүлж байж “Эрүүл бүс нутаг”-аа бүтээх болно гэдгийг иргэн бүр ухамсарлан ойлгож үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийг өнөөдрийн мэдээлэлдээ онцлон тэмдэглэе.
❓Энэ цаг үед сонор сэрэмж, нягт нямбай байдал юу юунаас илүү чухал болж байна. Хаа ч явсан дэглэм журмаа мөрдөж хариуцлагыг дээд түвшинд байлгацгаана уу.
✅“Ковид 19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19723, бусад сумдад 27011, нийт 46734 хүн хамрагдлаа.
✅Аймгийн хэмжээнд 2 ажиглалтын байранд 32 иргэн, Ахмадын сувилалд 13 иргэн хяналт ажиглалтад байна.
✅Мандал суманд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ авах үйл ажиллагаа 69,8 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
?Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 95,8 хувь буюу 209 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 13, гэрийн ажиглалтад 9, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 187 иргэн байна.
✅Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 203 тээврийн хэрэгслээр 482 иргэн, орох чиглэлд 152 тээврийн хэрэгсэлтэй 337 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.
✅“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 708 вагоныг шалган нэвтрүүллээ.
✅Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй аймгаас ирсэн 185 өрхийн 489 иргэн гэрийн ажиглалтад байна.
✅Аймгийн хэмжээнд 162 цэг байршлын 29212 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 3 цэг байршлын 1473 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Ариутгалын ажил тогтмол явагдана.
❓Сумдын Онцгой комисс гаднаас ирсэн хүн нэг бүрийг бүрэн хяналтадаа байлгаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дэглэм журмыг сайтар мөрдүүлж, ард иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн, төрийн албаны тасралтгүй байдлыг ханган өндөр хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллахыг анхааруулж байна.
 
 
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.