ТАТАН БУУГДСАН компанид сард 100 саяыг төлж ТӨСВИЙН МӨНГӨӨР гараа угааж байна
З.Батхуяг
Тойрогт нь, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Монгол улсын үндэсний аюулгйү байдлыг батлан хамаагах үүрэгтэй байгууллагын удирдлагууд ТӨСВИЙН буюу татвар төлөгч таны, миний улсад төлсөн татварын мөнгийг хувийн компанид шилжүүлэн ӨНДӨР ДҮНТЭЙ гэрээ байгуулан, зүй бусаар зарцуулж байна.Үүнд тодруулбал Батлан хамгаалах яамны удирдлага нь “Ди Би Эм лизинг” ХХК-тай хамран “САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ” байгуулан хамтран ажиллажээ. Ингэхдээ 120 сарын хугацаанд 810 сая төгрөгийг жилийн 4,5 хувийн хүүтэй байхаар тохирч, төлөхөөр гэрээ байгуулжээ.

“Ди Би Эм лизинг” ХХК гэх аж ахуй нэгжийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сайтаас хайхад олдсонгүй. Тухайн компанийн нэрээр шүүлт хийж үзэхэд “2020 оны 09 сарын 28”-нд татан буугджээ. Тэгэхээр татан буугдсан аж ахуй нэгжид түрээс болгож сард 80-100 сая төгрөгийн төлдөг байж таарах нь.

Дээрх компани нь Хөгжлийн банкны охин кампани байсан бөгөөд Засгийн газрын тогтоолоор татан буугдсан байна. Хөгжлийн банкны Лизингийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож тодруулахад “Батлан хамгаалах яаманд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхдээ АВТОБУС нийлүүлэх үйлчилгээ үзүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг та албан бичгээр хандаж аваарай гэв.

Ямартай ч Батлан хамгаалах яамны удирдлагууд ТАТАН БУУГДСАН компанид сард 80-100 сая төгрөг түрээсийн төлбөр болгон төлж татвар төлөгчдийн мөнгийг ҮРЭН ТАРАН ХИЙЖ БАЙНА... Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгө зүй бус зүйлд зарцуулагдаж байгаа нь харамсалтай... Үүнд хариуцлага хүлээх САЙД бий юу...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.