Монгол улсад жишиг болохуйц багийн төвийн нэгдсэн байр ашиглалтад орлоо
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ багт “багийн төвийн цогцолбор” байр ашиглалтад орлоо. 

          Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай чанартай болгох, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, баг иргэдийн хоорондын харилцааг идэвхижүүлэх зорилгоор 2017 оноос Орхон аймагт Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Эрдэнэ, Баянцагаан, Говил багуудад багийн төвийн нэгдсэн байр баригдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр Эрдэнэ багийн "багийн цогцолбор төв" нээлтээ хийлээ. 

           Багийн ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэг, ахмадын зөвлөл, банкны үйлчилгээ нэг дор төвлөрснөөр тус багийн 7499 хүн ам, 2036 айл өрх, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдэж байгаа юм.
           Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрэн хангаж өгчээ. 
Багийн төвийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн 5 давхар барилга бөгөөд Монгол улсад жишиг болохуйц багийн төвийн нэгдсэн байр гэдгийг онцолж байлаа. 
 
Мэдээллийн төв
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.