Р.Дагва нэг жил НИТХ-ын даргаар ажиллаад 11 сая төгрөгийн БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ авчээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
1 жилийн өмнө

НИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн иргэд, татвар төлөгчдийн мөнгөнөөс буцалтгүй тусламж нэрээр 11 сая, 18 мянган төгрөгийг 2020 оны 11 сарын 01-нд гаргуулан авчээ. Тэрбээр С.Амарсайханыг Хотын дарга болсоны дараа НИТХ-ын даргаар 2019 оны 9 сард томилогдоод 2020 оны 10 сард Ж.Батбаясгаланд тамгаа шилжүүлсэн. Тэгвэл 2020 оны 11 сард БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ нэрээр нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөнөөс 11 сая төгрөг гаргуулан авсан байна. Энэ тухай НИТХ-ын ШИЛЭН ДАНСАНД он сар өдөртэйгөө нийтлэгджээ.

Түүний тэргүүлсэн НИТХ онц чухал ажил шийдэж чадаагүй, зочид буудалд их хэмжээний мөнгө зарцуулсан нь мөн л ИТХ-ын шилэн дансны мэдээлэлд бичигдсэн нь бий... Гавьяа байгуулдаггүй ч иргэдийн мөнгөнөөс БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ хэлбэрээр хумсалж байгаа төлөөлөгч нартаа хариуцлага тооцох цаг болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.