Орхон аймгийн малын тоо өмнөх оноос 10.0 мянган толгойгоор өсчээ
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Орхон аймаг 2020 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр нийт 137 мянган толгой мал тоолууллаа. Үүнээс үхэр 20335, тэмээ 57, адуу 12812, хонь 51249, ямаа 52535 байна.

Малын тоог сумдаар нь авч үзвэл Баян-Өндөр сум 67330, Жаргалант сум 69658 толгой мал тоолуулжээ.


Үүнээс Жаргалант сумын Дулаан-Уул баг хамгийн олон толгой мал буюу 60681 толгой мал тоолуулсан бол Баян-Өндөр сумын Малчин баг 22711, Дэнж баг 4617, Говил 4591, Жаргалант сумын Жаргалант баг 5130 толгой малтай байна.


Орхон аймагт малтай өрх 1209, малчин өрх 910 байна. Үүнээс авч үзвэл малтай өрхийн тоо өмнөх оноос 8,0 хувиар, малчин өрхийн тоо 9,0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Малчдыг насны ангиллаар авч үзвэл 16-34 насны 20,6 хувь, 56,8 хувь нь 35-60 нас, 22,6 хувь нь тэтгэврийн насны иргэд гэсэн тоо гарчээ.


Мэдээллийн төв


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.