ХАРИУЦЛАГА АЛДСАН Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарын сайдууд ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГСӨН үү...
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Сайн дурын цуглаан, эсэргүүцлийн үр дүнд САЙД НАР ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ өгсөн тухай мэдээлэл байна. Тодруулбал ажлын хариуцлага алдсан , эрдэнэт хүний амь нас эрсдсэн, хүний эрх зөрчсөн энэ үйлдэлд Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өөрсдөө өгсөн тухай мэдээлэл байна.

Коронавирусийн цар тахал Монгол улсад тархаж хэдийнээ 1600 гараад байна. Гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлыг эхлээд эмчилж байсан бол 2020 оны 11 сараас дотооддоо халдварыг алдсан.

Энэ байдал нь улам даамжирч сүүлдээ иргэдээсээ мөнгө авах нарийн арга болсон талаар зарим эх сурвалжууд хэлж буй. Энгийн иргэнийг халдвартай хэмээн оношилж улмаар тусгаарлалтад оруулж ар гэрээс мөнгө нэхэж буй талаар зарим иргэд манай сайтад хандсан.

Тэгвэл энэ байдал улам газар авч ИРГЭД ТАЙВАН ЖАГСААЛ хийж байна. Учир нь Нийслэлийн “Өргөө амаржих газар”-т амаржин нялх биетэй ээжийг, нярай хүүхдийн хамт ХӨСҮТ –рүү зөөвөрлөхдөө хүний эрхийн зөрчил гаргасан хэмээн үзэж, иргэд эсэргүүцлээ илэрхийлж улмаар төв талбайд сайн дураараа цугларч УОК-ын дарга  бөгөөд Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг ажлын хариуцлага алдсан, төлөвлөгөө, уялдаа холбоо алдсан учир хариуцлага хүлээн сайн дураар огцрохыг шаардсан. Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээллээр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ өгсөн  гэх бор шувуу нисэж байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллэх болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.