Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн хурал боллоо
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 2 дугаар хурал боллоо.            Хурлаар Салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох, ахиулах талаар хэлэлцсэн юм.

      Салбар зөвлөлд нутгийн захиргааны  16 байгууллагын нийт  101 төрийн жинхэнэ албан хаагчийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгох санал   иржээ. Үүнд төрийн захиргааны ахлах түшмэл-8, дэс түшмэл-73, туслах түшмэл-20 байна. 
       Ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэн УИХ-ын 2019 оны 21 дүгээр  тогтоолын шаардлагыг хангасан 82 төрийн албан хаагчид зэрэг дэв олгох болон ахиулах шийдвэр гарган аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо. 
 
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.