Орхон аймаг Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Ногоон хот” төслийн хүрээнд хамтарч ажиллана
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банктай өргөтгөсөн цахим уулзалт зохион байгууллаа. 
         Цахим уулзалтаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Ногоон хот” төслийн талаар хэлэлцэж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.  Уг төслийн зорилго нь  ногоон буюу байгальд ээлтэй эдийн засгийг дэмжин ажиллаж, хот суурин газруудын байгаль орчинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг ажээ. 
 
             Уг төсөл нь 45 хотыг хамарсан 2,5 тэрбум еврогийн төсөл хэрэгжих бөгөөд үүний нэг нь Эрдэнэт хот болж байгаа юм. Ногоон хот төсөлд Эрдэнэт хот “Гэр хорооллыг орон сууцжуулах”, “Орон сууцны дулаан алдагдлыг бууруулах”, “Ухаалаг нийтийн тээвэр” зэрэг төслүүдийг танилцуулж хамтран ажиллахаар хэлэлцлээ. 
 
          Дашрамд дурдахад Орхон аймаг 2019 оноос эхлэн Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллаж “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд үерийн далан байгуулах, инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлууд хийгдэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа юм. 
 
 
Мэдээллийн төв 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.