Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчөө!!! Оффшороос СОХОР ЗООС ч Монгол улсад орж ирээгүй
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө өргөн барьсан Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэлгүй намрын чуулган завсарлавал ээлжит бус чуулганыг зарлахаа мэдэгдлээ. Тэрбээр цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу гэсэн юм. 

Түүний үгэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өгсөн юм. Тэрбээр “Ерөнхийлөгч сая үг хэлэхдээ оффшор дансны мөнгийг оруулаад ирсэн байхад Ч.Хүрэлбаатар ард түмэнд хэлээгүй юм шиг юм ярьчихлаа. Монгол Улсын Төрийн сан Монголбанкинд байдаг. Түүнд оффшортой холбоотой нэг ч төгрөг, цент ч орж ирээгүй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа бүгд худал. Оффшор данснаас Төрийн сангийн Монголбанкны долларын болон төгрөгийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй. Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж ирж, ард түмэнд тараана гэсэн амлалтаа бодоод худал ярьж болохгүй” гэсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.