Улаанбаатар хотоос ирсэн 1270 иргэнийг өнөөдөр pcr шинжилгээнд бүрэн хамруулна
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Орхон аймаг Улаанбаатар хотод хязгаарлалтад ороод буй иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж өнгөрсөн долоо хоногт 1270 иргэн орон нутагтаа ирээд байна. 

             Эдгээр иргэд гэрийн тусгаарлалтад 14 хоног байх журамтай. Тусгаарлалтад байх хугацаанд нь 5 дахь, 13 дахь өдрүүдэд PCR шинжилгээ авах юм. Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ зохион байгуулж эдгээр 1270 иргэнийг өнөөдрийн дотор PCR шинжилгээнд бүрэн хамруулахаар шийдвэрлэсэн.               
            Ингэхдээ тухайн иргэний гэрийн гадна очиж тусгай тоноглол бүхий авто машинд шинжилгээг авах юм. Уг ажлыг зохион байгуулахад 60 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай арга хэмжээний 15 баг ажиллаж байна. Шинжилгээнд хамрагдах иргэдийн дунд утсаа худлаа тэмдэглүүлсэн, байрлалаа худал хэлсэн, шинжилгээ өгөхөөс татгалзсан зөрчлүүд олноор гарч байгаа тул иргэний үүргээ ухамсарлан хариуцлагатай хандахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
 
Мэдээллийн төв 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.