Б.Жавхлан: Ипотекийн зээлийн 30 хувийг хөнгөлөхөд төр төсвийн мөнгөөр оролцохгүй
Г.Золбаяр
Үйл явдал
/
1 жилийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр барилгын салбарынхантай уулзлаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан сангийн яам болон барилгын салбар хоорондын холбоо хамаарал дээр тайлбар өглөө.

Тэрээр "Орон байртай болсон, ипотекийн зээлтэй хүний амьдрал тогтвортой болж, ажлын байраа хадгалахыг хичээдэг. Ипотекийн хөтөлбөр тогтвортой явах нь хамгийн чухал. Өнгөрсөн жил банкнаас олгож буй хамгийн өндөр зээлийн хэмжээ нь арванхоёрдугаар сард болсон буюу 95 тэрбум төгрөг гарсан.

Жилд 32 мянган орон сууцны нэр шилжилт болдгийн 15 мянга нь шинэ орон сууц байдаг ба үүний 10 мянга нь ипотекийн зээл байдаг. Ойрын хугацаанд 30 хувь тогтвортой явна. Зээлийн 30 хувийг хөнгөлөхөд төр төсвийн мөнгөөр оролцохгүй. Та бүхний төлсөн мөнгөөр өөр хэн нэгний зээлийн хөнгөлөлтийг хийж болохгүй" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.