Иргэдийн өргөл барьцаар санхүүждэг Гандан хийдийг татвараар санхүүжүүлэх нь зөв үү
.
Тойрогт нь
/
1 жилийн өмнө
2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй УИХ-ын 56 гишүүн “Нөхөн олговор олгох” тухай хуулийн төсөл өргөн барьсан.

Жил бүрийн улсын төсвийн 0.1 хувийг Гандантэгчинлэн хийдэд хуваарилаж, хэлмэгдүүлэлтийн үеэр шарын шашинтнуудын амссан гарз, хохирлыг нөхөн сэргээх зорилготой юм. Төв гандан тус мөнгийг хуульд заасан чиглэлд, өөрсдийн дураар захиран зарцуулах юм.

УИХ-ын гишүүн гэхээсээ илүү хувь хүн ийм агуулгатай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь иргэдээс шүүмжлэл хүртээд байна. Хамгийн эхэнд төр нь шашны, шашин нь төрийн  үйл хэрэгт оролцохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Түүнчлэн монгол иргэдийн шашин сонгож шүтэх эрхэд халдаж байгаа асуудал босож ирэх нь магад юм.

2019 оны байдлаар улсын хэмжээнд Буддын 177, харин Христийн 233 сүм тоологджээ. Иргэдийн үнэмлэхүй олонх нь Христийн шашинтай гадны улс орнуудад ч шашны байгууллагадаа төсөв хуваарилдаггүй. Үүнээс үзэхэд хэрэв дээрх хуулийн төсөл батлагдаад амьдрал дээр хэрэгжиж эхэлбэл шарын шашин шүтдэггүй иргэний татварын мөнгөнөөс ч бас Ганданд хандивлана гэсэн үг юм.

Ковидын үеэр хэлэлцэх хугацааг нь хойшлуулсан тус хуулийн төслийг хэсэг хугацааны дараа дахин гаргаж ирэх төлөвтэй байна. Татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн 0.1 хувийн мөнгийг лам нарын хэлмэгдүүлэлтийн он жилийг суртачилахад зориулж буй нь улсын хөгжилд хэр үр нөлөөтэй вэ гэдгийг хууль тогтоогчид гадарлаж буй биз ээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.