Сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлана
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө
Аймгийн Онцгой комиссын шуурхай штаб сумдын Онцгой комисстой цахимаар хуралдлаа.
 
Аймгийн Онцгой комиссоос Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөөний 06.00 цагаас 02 дугаар сарын 15-ны өглөөний 06.00 цагийн хооронд сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлээд байна.
 
Цахим хурлаар сумдын Онцгой комисст баярын өдрүүдэд сум, орон нутгийнхаа хэмжээнд хяналт, шалгалтын ажлыг өндөржүүлж, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж өндөр хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.
 
Түр хязгаарлалтад УОК-оос зөвшөөрсөн хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, маль амьтны өвс тэжээл тээвэрлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, оршуулгын үйл ажиллагаа зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэдийн хөдөлгөөн хамрагдахгүй.
 
Нийт иргэддээ гэр, гэртээ сар шинийн баяраа тэмдэглэж, хайртай дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс хамгаалахыг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.