Цагаан-Овоо сумын иргэд өөрсдийн хүсэлтээр ховор эд зүйлсийг аймгийн музейн сан хөмрөгт хандивлав
.
Үйл явдал, Үйл явдал
/
2 жилийн өмнө
Өнгөрөгч оны хавар Дорнод аймгийн Цагаан-овоо сумын иргэдээс “соёлын үнэт өв байж болох олдворууд байна” гэж ирүүлсэн мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын дэмжлэгээр мэргэжлийн байгууллагууд оролцсон судалгааны багийг байгуулж Цагаан-Овоо суманд ажилласан.
 
Судалгааны баг Монгол улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд түүх соёлын өндөр ач холбогдолтой томоохон дурсгалт, өв болох түүхийн олон үеийг хамарсан 700 гаруй олдвор олсон талаар тухайн үед мэдээлж байсан.
 
2021.02.03ны өдөр ажлын хэсгийнхэн анх мэдээлэл өгсөн Хүрээт багийн ИНХ-ын дарга Лхамсүрэн овогтой Мөнхсайхан, хамтран ажилласан Хүрээт багийн Засаг дарга Рэнчин овогтой Зоригтбаатар, Цагаандамдин овогтой Ганбаатар, Жаргалсайхан овогтой Өнөрбат, Жадамба овогтой Нямсүрэн, Балжинням овогтой Наранцэцэг, Дашравдан овогтой Шагдарсүрэн нарыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар эх орныхоо түүх, соёлын өвийг нээн илрүүлэх, хамгаалах иргэний үүргээ биелүүлж, эх оронч сэтгэлээр хандан ирээдүй хойч олон нийтэд үлгэр дууриал болж, онцгой үүрэг гүйцэтгэсэнд талархан мөнгөн урамшуулал олгосныг хүлээлгэн өглөө.
 
Хүрээт багийн иргэн Д.Төмөрбатаа, Г.Батзаяа нар тухайн газраас олдсон эртний эд зүйлийн олдворыг аймгийн Музейн сан хөмрөгт үзмэр болгон хадгалуулахаар хүлээлгэн өгсөн юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.