Улаанбаатараас Сэлэнгэд очсон нэг иргэнээс халдвар илэрчээ.
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Бусдын PCR шинжилгээний бичгээр Сэлэнгэд очсон иргэнээс халдвар илэрчээ Тухайн иргэн бусдын шинжилгээний бичгээр Сэлэнгэд очсон хэмээн тус аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэв. Тэрбээр "Нийслэлд хөл хорио тогтоох гэж байгаатай холбогдуулан аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Хэдийгээр тус иргэд нийслэлд шинжилгээ өгсөн боловч сумын төвийн Спортын ордонд түргэвчилсэн оношлуураар давхар шинжилгээ авч байгаа. Шинжилгээний явцад иргэн А-гийн хариу эерэг гарсан.

Улаанбаатар хотоос 2-р сарын 09-ний өдөр нийтийн тээврийн автобусаар ирсэн иргэн “А”-гаас Ковидын халдвар илэрсэн байна. Иргэн "А" нь 2-р сарын 08-нд УБ хотод “ПСР” шинжилгээнд хамрагдсан ч албан ёсоор хариугаа гараагүй байх үедээ иргэн “Э”-гийн нэр бүхий шинжилгээний хариугаар орон нутаг руу нэвтэрсэн ноцтой үйлдэл гаргажээ.
Ахин дахин анхааруулахад бүгдээрээ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА өндөржүүлж ЭРҮҮЛ БҮС НУТГАА хамгаалцгаая!

Түүнтэй хамт нэг автобусаар 37 иргэн сууж ирсэн бөгөөд ирсэн иргэдийг халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан. 

15 зорчиг нь замдаа өөр өөр сумдуудад буусан тул тэдгээр иргэдийг яаралтай олж, сумдуудад нь тусгаарласан байгаа. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.