Иргэдэд шагнал гардууллаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

XVII жарны “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жил шувтарч, Монгол түмэн маань Цагаагчин хэмээх “Төмөр” үхэр жилээ угтах гэж байна. Хаврын тэргүүн сарын Сар шинийн босгон дээр Орхон аймгийн удирдлагуудын зүгээс аймгийнхаа өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж, амжилт бүтээл гаргасан иргэдээ шагнаж урамшуулдаг уламжлалтай билээ. 

      Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргал Рашаант багийн зарим иргэдэд аймгийн ИТХ-ын болон Засаг даргын шагналыг гадуулан өглөө. 
 
      Орхон аймгийн Засаг даргын зүгээс 95 наснаас дээших ахмадууддаа гарын бэлэг хүргүүлдэг уламжлалтай бөгөөд эдүгээ 99 нас сүүдрийг зооглоод байгаа Баянбулаг багийн өндөр настан Жигжидийн Баулаа гуайн гэрт очиж Орхон аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулан өгөв.  
 
Мэдээллийн төв
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.