Д.Амарбаясгалан МАН-ыг ЗУСАРЧ, БЯЛДУУЧ, УРВАГЧДААР  дүүргэж байна !!!
З.Батхуяг
Нийтлэл
/
1 жилийн өмнө

Энэ онд олон тэгш ой тохионо. Ардын хувьсгалын 100 жил, Ардын намын зуун жил, Боловсролын яамны 100 жил гээд тэгш ой ихтэй болох нь.  Монгол Ардын нам бол Монгол улсын сүүлийн 100 жилийн гэгээн, бараан бүх түүхийг бичиж буй цор ганц хүчирхэг улстөрийн нам мөнөөсөө мөн.

Энэ намын түүхт 100 жилийн ой ирэх гуравдугаар сард болно. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Д.Амарбаясгалан ЖДҮ-гээс ах дүүсийнхээ хамаарал бүхий ълмпаниараа “хулгай” хийсэн гэмээ цайруулахын тулд намдаа ямар нэг улстөрийн албан тушаалд крандуулалгүй гал тогоогоо барьж, “60 тэрбум”-аа хуулиас гадуур босгох ажлыг удирдаж байгаа нь ойлголомжтой. Ямартай ч нөгөөх алдарт “60 тэрбум”-ын хэрэг гэгчид түүний оролцоо ч бас бий гэдгийг Ц.Сандуй нар хэвлэлээр ил тод зарлачихсан.

Ямар нэг аргаар мөнгө босгож, гишүүд нэмж Ардын намын 100 жилийн ойг нүсэр тэмдэглэх ажлыг хариуцсан хүний хувьд тэрбээр энд тэндэхийн намын илүүдэл, гологдол, хөөгдөж туугдсан эрхмүүдийг найр тавьж энгээндээ нэгтгэлээ...

Тодруулбал: Одоогийн УИХ-ын гишүүн Чинбатын Ундрам. Тэрбээр 2015 онд Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам, тэр дундаа Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан нь баримт нь бий. Тэгвэл АН-ын гишүүнчлэлтэй байсан энэ эмэгтэй 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон.

Олноо бие даагч гэдгээрээ тодорсон хуульч Л.Батжав Хэнтий аймагт нэр дэвшихийн өмнөхөн улстөрд явах мөрөөдлөө орхин гэв гэнэт МАН-ын хаяа бараадаж намын гишүүн болов. Сонгуульд бол “ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэдгийг мэдэрсэн түүнд МАН-ын дарга У.Хүрэлсүх боломжийн ажил санал болгож намдаа авч, түүний мөрөөдлийг “хад мөргүүлэв”

Мөн Ардчилсан намын гишүүн байж байгаад З.Энхболд руу оймс шидэж намаасаа хөөгдсөн эдийн засагч хэмээх Лүндэгийн Наранбаатар улстөрийн карьераа бодож У.Хүрэлсүхийн “суганд” наалдав. Ингэснээр АН-аас урваж, ХҮН-д элсэж, сонгуулиар “Үндсэн хуулийн 19-Сахигтун” эвслээс нэр дэвшсэн тэрбээр сүүлд МАН-ын гар хөлийн үзүүрт гүйхээр болов. Саяхан нэг мэдэгдэл гаргаж, У.Хүрэлсүхийн даалгавараар Ерөнхийлөгчийн эсрэг “сум” тавив.

Дараагийнх нь алдарт “пи-ар”-ч Амундра болов. Үе үеийн Засгийн газарт маркетенгийн зөвлөгөө өгдөг тэрбээр энэ удаад МАН-д элсэв. АН-ын засгийн газрын үед ч тэрбээр идэвхтэй зөвлөгч байсан. Тэрбээр Монголын анхдагч цахим хэвлэлийн нэг news.mn-ийг үүсгэн санаачилж, Боловсрол, Eagle, Movie box зэрэг телевизүүдээс бүрдсэн “Массмедиа” компанийг удирдаж, сэтгүүл зүйн салбарт 15 жил ажилласан туршлагатай шинэ үеийн төлөөлөл гэжээ.

Энэ мэтээр нам нам дамжиж, ялих ялихгүй зүйлд нэр орооцолдож явсан хүмүүсийн цуглуулгаар МАН дүүрч байна. Энэ бүхний гол найруулагч нь одоогийн МАН-ын генсек, алдарт "ЖДҮ-чин" гэдгэх  Д.Амарбаясгалан юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.